Н.Түвшинбаярыг өнөөдөр саатуулах уу?

2021/04/05

Өнгөрсөн баасан гарагт олимпийн аварга Н.Түвшинбаяр, аймгийн начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн. 

Э.Энхбатыг хувьд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.Хэрэг гарсны маргааш Н.Түвшинбаярыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс саатуулан, мэдүүлэг авсан. Улмаар түүнийг 48-72 цагийн хугацаанд саатуулах хүсэлт гаргасан юм.

Гэвч Н.Түвшинбаяр нь тархиндаа дотуур гэмтэл авсан эмчлүүлэх шаардлагатай учир саатуулаагүй, эмнэлэгт хүргээд байгаа юм. Харин өнөөдөр түүний биеийн байдлаас шалтгаалан саатуулах эсэх асуудлаар шийдвэр гарах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.49
    2021/04/05

    Ямарч үггүй саатуулах хэрэгтэй шүү дээ. Тэр эмнэлэг хэнийх вэ, яагаад хамгаалаад байгаа юм

    Хариулах