Бүх хүний хөдөлгөөнийг хязгаарлаж манана, сахина гэвэл БОЛОМЖГҮЙ


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохоор боллоо. Ингэхдээ ямар салбар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, эрүүл мэндийн байгууллага гэх мэт 15 салбар, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна. Иргэд гэрийнхээ ойр орчим салхинд гарах, хөдөлгөөн хийх нь нээлттэй. 
Дүүрэг, хорооныхоо дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй. Бүх хүний хөдөлгөөнхийг хязгаарлаж манана, сахина гэвэл тийм боломж байхгүй. Иргэд маань ч өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг биелүүлж ирсэн шигээ хөл хориог сахина гэдэгт итгэж байна" гэлээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.103.210
    2021/04/09

    Нэг л зүйл асууя. Энэ удаагийн хөл хорио хадагтай хөтлөгч Чимгээд үйлчлэх үү?

    Хариулах
  • 192.82.89.162
    2021/04/08

    tegvel sain l baina! tegehdee tsagdaa hichnii humuusd ene talaar zuv l oilguulaarai.

    Хариулах
    • 66.181.161.53
      2021/04/09

      Зөв