Амиа алдсан харуулын дарга ЦЭРГҮҮДТЭЙ ХҮНЛЭГ ХАРЬЦДАГ байсан


Хилийн цэргүүд харуулын даргаа буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, цэргүүд харуулын даргаа буудаж хөнөөгөөд хэргийн газраас айлын мотоцикл гуйж унан зугтсан бөгөөд зэвсэглэсэн учир нутгийн оршин суугчдад маш аюултай нөхцөл байдал үүсээд байна. 
Энэ асуудлаар aлбаныхан "Хэрэг Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өнгөрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын 4 байлдагчийн бүрэлдэхүүнтэй манаа манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад гарсан.

Харуулын дарга манаагаа тосож авч буу шалгаж байрлуулдаг журамтай. Ингээд байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан. Говь Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна.

Хоёр цэрэг Алтай сумын М гэгч айлынд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Нарийн шалгахад хоёр цэрэг нийт 45 сумтай автомат буутай явж байгаа нь тогтоогдсон.

Ангиас 50 орчим км-т Хонхор заг гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна. Харуул дээр манааны бүрэлдэхүүний 2 цэргийн алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн алба хаагч нь өнгөрсөн оны аравдугаар сард татагдсан цэргүүд бөгөөд манаанд явж ирсэн хоёр цэрэг ийм үйлдлийг хийсэн гэсэн мэдээлэл өгсөн. Үлдсэн хоёр цэргийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй. Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан гэсэн. Амиа алдсан харуулын дарга нь манай ангийн хамгийн шилдэг эрсийн нэг, шүлэгч залуу байсан. Эхнэр гурван хүүхэдтэй ахлагч залуу байсан.

Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Х нь ам бүл 4-үүлээ, М нь ам бүл 5-уулаа 19 настай залуус өргөсөн тангарагаасаа няцаад ийм том асуудал тарьж байгаад харамсаж байна.

Хоёр цэрэгт ямар хариуцлага хүлээлгэхийг хууль хяналтын байгууллага шийднэ. Харуул манаан дээр архи уусан зүйл байхгүй. Архи хэрэглэсэн л бол албанаас халдаг тогтолцоотой.

Харуул байсан газар нь өвс ургадаггүй, мотоциклон уналагатай хэсэг бөгөөд хоёр цэрэг радио холбоо эвдээгүй. Харин үлдсэн хоёр цэрэг нь биеэр очиж мэдэгдэхийг хүссэн тул 25 км газар явж анги дээр мэдээлэл өгсөн." гэв.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.112
    2021/04/11

    энэ хүн хотод амьдардаг бж яаж тэр хол бгаа хүний сайн мууг мэдэж таарахгүй

    Хариулах
  • 103.229.120.202
    2021/04/11

    Shaa cda hvnii amaar hutsaad bhaar zastavtaa ochij vzsen umu hvnii saihan 2 vrd bitgii buruugaa tohood bai ta nar buruutai

    Хариулах
  • 66.181.186.154
    2021/04/10

    Цэргийн хүүхдүүдтэй хүнлэг харьцдаг дарга байдаг юм уу ? ! ? ! Хүнлэг харьцдаг бол даргаа буудаж өарөө хохирох сонголт хийхгүй ш дээ.

    Хариулах
  • 66.181.185.250
    2021/04/10

    Энэ харуулын дарга яавч сайн дарга байгаагүй нь тодорхой байхаа яах гэж даргыгаа буудах юм бэ цэргүүдээс маш их мөнгө нэхэж зоддог үйл явдал нь ерөөсөө энгийн болоод сайн даога гэж хэлэх болсын бишүү

    Хариулах
  • 213.55.225.152
    2021/04/10

    Ингэж гарчиг тавьж ингэж хэлэхгүй бол бүгд албан тушаалааса арчигдана гэж сандарцгааж байгаа... цэргүүд ч гэсэн үнэнийг хэлэх зориг зүрхгүй айж байгаа иим л хогийн газар Цэрэг Арми хэнд ч хэрэггүй .

    Хариулах
  • 192.82.74.240
    2021/04/09

    Битгий хуц чи нохой шиг харьцдаг байсаншт алах шалтаг уу? энэ хариуцлагагүй байдал хэцүү байна хичнээн сайхан аавын хүүхдүүдийн амийг авах гэсэн юм.Энэ монгол ер нь юу болоод байнаа бөхчингүүд нь нэгийгээ бараг алчихлаа муу сурлагатай гахайчин малын баас цэвэрлээд явж байх ёстой нөхрийг хүчээр салаан дарга хийлгэтэл тэр муу яав архи уугаад нялхых нь үнэр гараагүй хөөрхий хүүг зодоод алчихсан одоо тэр мөрдөнд би тэнсэн л авах байх гэж балайраад хэвтэж байгааг юу гэх вэ? энэ хүний сэтгэц эрүүл үү? Тангараг өргөсөн цэргүүд байлдааны зэвсгээ буруу зориулалтаар ашиглаад эхэллээ одоо яах вэ? хүмүүсийг огцруулснаар энэ асуудал шийдэгдэхгүй ямар шуурхай нухаад байнаа монголнуудаа нэгнийгээ одоо больёо

    Хариулах
  • 192.82.89.162
    2021/04/09

    Ene bol nash notstoi tserguudiin dund mash nuuts uildlel baisan! ted bolon taliigaach nar urid umnu n zugeer ch baigaagui baih!

    Хариулах
  • 192.82.89.162
    2021/04/09

    Ene bol mash sejigtei uildleluud bii boljee! 2 baildagch bolon ahlagchiin hoorond yamar uchur bituuleg cheg urgsan bna!

    Хариулах