Иргэн Г.Төмөртогоо сэтгэлзүйн цочролд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алджээ


Манай сайтад энэ сарын 7-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, бидний нэрлэж заншсанаар Тахилтад оршин суух иргэн Г.Төмөртогоо "Хүүхдүүд минь намайг дарамталж, гэрээс хөөгөөд байна" хэмээн хандсан байдаг. 

Уг мэдээллийн дагуу манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилж, гомдол ирүүлсэн иргэний ярилцлагыг шууд дамжуулсан .

 Тэрбээр өөрийгөө бусдын хүчирхийлэлд хүнд байдалд байгаа тухайгаа ярьсан юм. 

Уг мэдээллийн дараа Г.Төмөртогоогийн садан төрлийн хүмүүс болох Ө, Х нар манай сайтад хандаж, мэдээлэл өгсөн юм. Тэдний хэлж буйгаар Г.Төмөртогоо залуудаа сэтгэлзүйн цочролд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

 Улмаар сэтгэцийн эмнэлэгт тогтмол хэвтэн эмчлүүлсээр өдийг хүрчээ. Г.Төмөртогоогийн гурван хүүхдийн хувьд эхийгээ чадах чинээгээрээ асарч тусалдаг, хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэдгийг ойр амьдардаг хүмүүс нь төдийгүй цагдаа, хорооны ажилтнууд батална. 

Сүүлийн жилүүдэд Г.Төмөртогоогийн өвчин сэдэрч бусдын биед халдах, байнгын сэтгэлзүйн тогтворгүй байдалд байх болсон байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Г.Төмөртогоогийн амьдардаг хороо, дүүргийн цагдаа болон бусад холбогдох байгууллагаас тодруулахад дээрх мэдээллийг баталсан юм.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.33
    2021/04/11

    Эвийдээ ганц ээжийгээ олигтойхон шиг ачлаад хараад хандаач. Нэг л өдөр яваад өгнө дуракуудаа

    Хариулах
  • 202.179.24.79
    2021/04/10

    yduu, daramt bas chochrol n ich noloolj bna. zov tegeed buschuu arga chemjee avaachee

    Хариулах