Д.Сумъяабазар: Зөвшөөрөгдсөн салбарын ажилтнуудын автомашиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулна

Өчигдөр 20 цаг 07 минут

Нийслэлийн Онцгой комиссоос яг одоо мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Одоогийн нөхцөл байдал амаргүй байна. Хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор захирамж гаргаж дараах зохицуулалтуудыг хийхээр боллоо.

Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын сүүлийн оронг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулах зохицуулалт хийж байна.

18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авна.

Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна.

Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна. 







Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.239
    5 цагийн өмнө

    Хөл хорионы арга хэмжээ өмнө нь авж байсан хэр нь энэ удаад мөн л хэдэн машин тэрэг явуулах журмаа тогтож чадахгүй,ямар будилж хоцорсон мунгинуу нөхдүүд вэ

    Хариулах
  • 43.242.243.239
    5 цагийн өмнө

    Байнгийн ажилтай хүмүүс нэг өдөр нь хувийнхаа унаагаар,дараагийн өдөр нь автобусаар юм уу явганаар ажилдаа ирж,харих болох нээ.Ингэж нэг өдөр нь хувийнх нь унаагаар явуулж,нөгөө өдөр нь автобусанд чихэж юм уу явган явуулбал ковид халдвар буурч багасах юм байх даа.

    Хариулах
  • 122.201.22.130
    10 цагийн өмнө

    Ихэнх байгууллагууд 24 цагаар ажиллаж байгаа аз таарвал ажилдаа явах өдөр нь дугаар нь явна харин буцахдаа автобусанд хэрвээ автобусанд 5 хүн суусан байвал 6 болж болохгүй алхаж харь. Азгүй нэг нь ажил эхлэх өдөр нь машин нь явахгүй аль аль талдаа алхаж явах. Салхинд гарч болно унаа явахгүй. 5 уулаа салхилхаар алхаж болно. 4 хүүхэдтэй айл бол аав ээжийнх нь нэг нь эсвэл нэг хүүхэд нь гэртээ үлдэнэ. Нэг иймэрхүү.

    Хариулах
  • 64.119.17.122
    21 цагийн өмнө

    Бүр яагаад чиг л зөв шийдвэр гаргаж чадахгүй юм даа!

    Хариулах
    • 192.82.67.2
      20 цагийн өмнө

      Тэгээд чи чадах юмуу

  • 192.82.71.140
    Өчигдөр

    Erguu novshnuud... hun mashindaa gantsaaraa yavah ni hamgiin ersdelgui gej yagaad oilgohgui bnaa. Mashin ni yavahgui udruu atuusand chiheldehuu te hahaha

    Хариулах
  • 150.129.143.203
    Өчигдөр

    Хаалт нээгээд хаалт хаагаад гээд үсэглээд байх юм сонгинохайрханыхан гэж малнууд сонгоод байгаа юм даа энийг

    Хариулах
  • 202.21.108.1
    Өчигдөр

    нэг хэлбэрийн хаалт боолт юм дааа

    Хариулах