БНСУ-аас 162 иргэн эх орондоо ирлээ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 162 иргэн иржээ. Тэднийг "Сүнжин гранд", "Гайде", "Тэмүүжин" зочид буудлуудад тусгаарлахаар хуваарилжээ.

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн энэ сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг батлаад байгаа юм. Тодруулбал, энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна