Анжелина Жоли дуучин The Weeknd хоёр БОЛЗОЖ байгаа юу?


Холливудын хамгийн сайхан бүсгүй хэмээхэд нэг их буруудахгүй жүжигчин Анжелина Жолиг танихгүй хүн бараг үгүй. Тэрбээр 12 жилийг хамтдаа өнгөрөөсөн жүжигчин Бред Питтээс 2018 онд салсан бөгөөд үүнээс хойш хэн нэгэнтэй нэр холбогдоогүй юм. 

Харин дуучин The Weeknd-ийн тухайд загвар өмсөгч Белла Хадид болон дуучин Селина Гомез нартай үерхэж байсан бөгөөд одоогийн байдлаар ганц бие байгаа юм.

Angelina Jolie, The Weeknd Spark Romance Rumours As They Enjoy Dinner Date  in LA | News Logic

Өдгөө 46 настай жүжигчин Анжелина Жоли өөрөөсөө 15 дүү буюу 31 настай дуучин The Weeknd-тэй Лос Анжелесын нэгэн зоогийн газар хамтдаа оройг өнгөрүүлж байгаагаар папарацичдын дуранд буужээ.

Тэд болзож эхэлсэн байж магадгүй гэсэн таамгийг дуучны шүтэн бишрэгчид эрс няцаасан байна. Учир нь дуучин HBO сувгийн шинэ цуврал кинонд хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.

46-Year-Old Angelia Jolie Caught On Dinner Date With 31-Year-Old The Weeknd

The Idol нэртэй уг цувралд дуучин маань дүр бүтээж байгаагаас гадна зохиолыг хамтран бичилцэж байгаа гэсэн шүү.

Ямартай ч дэлхийн хэмжээний хоёр од болзож байгаа нь батлагдвал шүтэн бишрэгч нараа ихэд гайхшруулах нь мэдээжийн хэрэг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.