Энэ сарын 15-ны өдрөөс нэг малаас 0-2000 төгрөгийн АЛБАН ТАТВАР авч эхэлнэ

2021/07/06

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирусийн халдварын цар тахалтай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэхийг хагас жил хойшлуулаад байсныг энэ сарын 15-наас авч эхлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тодруулбал, коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 4-ний хуралдаанаар өнөөдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, аймаг, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгоод байсан юм.

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Нэг ёсондоо нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ 2 мянган төгрөг хүртэл байхаар тогтоосон юм.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.16
    2021/07/22

    Малчдаас татвар боломжийн хэмжээнд авч байж л орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ биз дээ. Хэдий болтол хэдэн хүүхдийнхээ сургуулийн дээвэр засна жорлон сайжруулна нтр гээд төр гадаадаас мөнгө гуйгаад сууж байхав дээ. Малчид хотод хүүхдүүддээ хашаа байшин сав машин тэрэг худалдаж авч байхаар сумандаа сайхан амьдрах хөрөнгө оруулалт хийлгэхийг дорвитой дэмжмээр юм. Хуучны нэгдэл ч юм уу өнөөгийн Хувьцаат компани хэлбэрээр нэгдэж нийлж байж л хөгжих байх даа.

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/07/09

    Аваад мөнгийн зөв зүйлд зарцуулуул болжил бна.Гэхдээ Бид монголдоо малаа бэлчээх газаргүй болцоншдээ.Энд тэндгүй яг үнэндээ хашаа лаа бна.

    Хариулах
  • 66.181.169.70
    2021/07/07

    Улаанбаатар, аймгийн төвийн наймаачмд, худалдааны лангуу сард татвар төлдөггүй, Х тайлан гаргаад 10,0 төг төлдөг. гэтэл малчдаас хэд дахин их ашиг олдог Малчид халуун хүйтэнд махаа зулгааж 1 малыг хэдэн жил тэжээж өсгөдөг Худалдаачдаас татвар аваачээ

    Хариулах
  • 37.172.197.43
    2021/07/06

    Малчдаас сар болгон Татвар авмаар бна

    Хариулах
    • 192.82.81.150
      2021/07/08

      Зөв зөв

    • 202.9.40.106
      2021/07/07

      Авах нь зөв. Юу ч төлөхгүй байх тусмаа хөдөөнийхөн улам давардаг. Хотод орж ирээд би хөдөөний хүн автобусанд ч мөнгө төлөхгүй явах ёстой гээд пээдийдэг юм байна лээ. Ямар нэгэн татвар авч байхгүй бол ухамсар дорой хүмүүс тахигдсан бурхан болох гээд байна шүү.