"Дельта" вирус нь илүү хоруу чанартай бөгөөд маш хурдацтай тархдаг. Ялангуяа маш богино хугацаанд хүндэрч, вакцины үр дүнг бууруулж байна гэх олон улсын судалгаа гарсан. Мөн зарим тохиолдолд ПСР шинжилгээгээр илрэхгүй, улмаар огцом хүндэрч үхэлд хүргэж байгаа тул улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах зэргээр хариу арга хэмжээгээ авч байгааг Олон улсын агентлагууд мэдээлээд эхэлжээ.
Аюулын харанга дэлдэж, дэлхий нийгтийг цочроогоод буй ДЕЛЬТА вирусийн талаар БИД ЮУ МЭДЭХ хэрэгтэй вэ?
“Коронавирусийн ДЕЛЬТА хувилбар хамгийн эхлээд Энэтхэгт бүртгэгдсэн. Энэхүү хувилбар нь хэд хэдэн мутацид орсон вирус холилдсоноор гарсан тул халдварлах чадвар илүү их гэж үзэж байна.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэн нэгэн халдвар авсан гэж үзэхэд вирусийн тоо, ачаалал их байхын хэрээр амьсгалын зам руу хурдан орж эс рүү хялбар нэвтэрдэг. Энэ нь халдварыг илүү хурдан хялбар дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Халдвар зөвхөн хоёр хүнд бус дөрөв, зургаа, найм гэсэн байдлаар өргөн тархаж байна.
Манай улсад Дельта вирусийн таван тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Уг тохиолдлуудыг тусгаарласан. Гэвч уг вирус манай улсад орж ирэх нь ердөө цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь манай хөрш ОХУ-д гарсан халдварын тархалтын 90 хувь нь дельта вирус байгаа.
Одоогийн байдлаар Дельта вирус дэлхийн 100 орчим улсад бүртгэгдээд байна.
Хэрэв манай улсад Дельта вирус тархвал халдварын тоо өдөрт 6000-9000 хүрч, нас баралт 80-100 болж нэмэгдэх магадлалтайг байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Нас баралт, халдварын тоо дээрх байдлаар ихэсвэл эмнэлгийн орны хэрэгцээ 16000-17300 болж нэмэгдэх аж. Энэ ачааллыг манай улсын нөхцөл байдал дийлэхгүй гэдгийг ч сэтгэл зовнин ярих хүн олон байна.
Тиймээс ухамсарт иргэн та өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Төр засагын буруу бодлого буюу Наадамын олон хоногын амралтыг төр бодлогоор гаргасан шийдвэр 07 сарын 09 өөс 07 сарын 18 хооронд хөдөө орон нутаг болон аймагууд рүү их хөлийн цуваа гарсан үүний үр дүнд эхлээд орон нутгын зам дээр 15 хүн чад хийлгэчихлээ дараагийн үр дүн 08 сарын дундуур нөгөө их амраасны үр дүн монголчуудад хар дарсан зүүд болон хувирана
Хариулах103.212.118.241
Энэтхэгээс онгоцоор жаран халтар ацраад ингэж л монголд дельтаг хүндэтгэлтэй залсан шүү тэр халтаруудыг ирэх үед энэтхэг жинхэнэ дельтагаар сүйрч байсан төрийн бодлогын дампуу шийдвэр энэ үхвэл тбөөнөөрөө явна шүү мөрөөрөө байсан ардууд бид зүгээр ч нэг явахгүй дургүй хүмүүсээ дагуулна шүү
Хариулах125.174.209.139
Дельта нь тархаад дэлхий нийтэд тэргүүлээд байснаа одоо тархвал ч гэх шиг хүмүүсийн толгойг эргүүлж өгөх юмаа
Хариулах67.247.107.106
Том багагүй маскаа зүүж зай бариад олноороо цугларахгүй байхад болмоор мэт.
Хариулах202.179.25.90
гэтэл манай Хэнэггүй Монголчууд Хөл хорио тогтоохыг Эсэргүүцдэг, Олноороо нийлж Зугаалж аялдаг, Дарга нар Өвчнөөр далимдуулж Хандив тусламжийн хөрөнгө мөнгийг дундаас Хулгайлж үрэгдүүлэх гээд Хөгийн юм болцгоож байна дөө
Хариулах