ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь

Админ
2021/10/18

Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно.

Эх сурвалж: БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.123
    2021/11/19

    hotsrogdol ihtei deer ni baga tsagaar orj bgaa bs 7 honog tsahim gd iim bhad bs iil udaan amrah shaardlag bhgvi gj bdoj bna aa hvvhdvvd maani ireedvi hetsvvdlee

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/10/20

    одоо болиочээ өвчлөл их байхад эртхэн амраагаач гэж гуйж байна

    Хариулах
  • 66.181.161.35
    2021/10/19

    2jiliin hotsrogdol arilgahiin tuld amraltiig bagasgah heregtei ymshig baina

    Хариулах
    • 202.9.46.78
      2021/10/23

      zss 2 jiliin hotsrogdoloo uuruu arilgahgui yu

    • 66.181.187.88
      2021/10/21

      tegeed yvaandaa arilana shde bid nar bas hun shdee

    • 66.181.187.88
      2021/10/21

  • 202.126.89.118
    2021/10/19

    Зөв гэх дээ 2 улирлын амралтаа урагшлуулж эд хүйтэрдэг 12сард багтаагаад 12сарын13аар амраагаад нэг мөсөн зун шууд амраасан дээр байлгүй дээ

    Хариулах
  • 192.82.85.17
    2021/10/19

    Энэ чинь юү гсн үг вээ одоо юү ч мэдэхгүй сошиолаар гайгүү юм ойлгож эхэлж бхд нь амраачихаар бид нар чинь ямарчгүй юм болношдээ наад захаар бодоход бүр юү ч ойлгохоо байна шүүдээ ямар хэцүү юм дээ тэгээд багш нар юү ч мэдэхгүү өдий тэддүгээр ангид орчоод жилийн өмнө заасан юмаа мдхгү ямар сонин юм бээ гээд л бид нарын талаас жоохн бодолцож үзэж болохуу одоо бол дан цахим бгаа

    Хариулах
  • 202.126.90.100
    2021/10/18

    Zob zob

    Хариулах
  • 202.126.90.100
    2021/10/18

    Zob

    Хариулах