“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тасалбарыг "COVID-19" цар тахлын улмаас олон нийтэд огт худалдаалахгүй бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс олимпын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой гэж зохион байгуулагчид нь даваа гарагт мэдэгдсэн байна.
“COVID-19 цар тахлын өнөөгийн хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдлыг харгалзан бүх оролцогч болон үзэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй, харин тодорхой тооны үзэгчийн бүлгийг хүрэлцэн ирэхийг урихаар шийдлээ” гэж тус олимпыг Зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майкл Райан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хятад улс олимпыг аюулгүй бөгөөд амжилттай зохион байгуулж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Хятад улс маш чанд хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж, олимптой холбоотой олон чухал гарын авлага гаргаж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна