Х.Булгантуяа: Ерөнхий сайд аа У.Хүрэлсүх дарга шиг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог өөрөө ахлаад ажиллаач

С.Гандэлгэр
2022/01/19

Сүүлийн үед утааны асуудал УИХ, Засгийн газрын төвшинд хөндөгдөн, холбогдох асуудал хариуцсан томоохон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Ерөнхий сайдад хандан:  "Сүүлийн хоёр өвөл Монголчууд бидний уушгинд хэцүү өвөл боллоо. Ковид тусаагүй хүн бараг үлдээгүй байх. Зарим нь хоёр, гуравдахаа тусч байна. Агаарт гар гэдэг, ийм утаагаар амьсгалах юм бол үнэнийг хэлэхэд гараад ч хэрэггүй болчхоод байна. Би дэд сайд байхад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байсан. Хамгийн анх У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ хороог ахалдаг байсан. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг энэ өвлийг даван туултал энэ хороог ахлаач ээ гэж хүсч байна.  Ингэж бүх ажлуудын уялдаа холбоог хангаж өгөхгүй бол одоо дахиад баахан хүмүүс солигдох юм шиг байна. Гуравдугаар сар хүртэл зай байна. У.Хүрэлсүх дарга хамцуйгаа шууж байгаад л энийг хэн хариуцах вэ, төсөв нь хаана байна, энэ яагаад болоогүй байгаа юм гээд явдаг байсан. Үүнтэй адилхан Ерөнхий сайд та өөрөө энэ хороог ахлаач ээ" гэв. 

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Мэдээж улс төржилт байлаа гээд өнгөрсөн 30 жилд яасан юм. Өмнө утаа байсан одоо бид нар шийдлээ ярих хэрэгтэй. У.Хүрэлсүхийн засгийн газар шийдэл гаргасан нь үнэн. Энэ шийдэлд технологийн горим болон бусад алдаанууд гарсан гэж үзсэн учраас хариуцлага тооцож байна. Цаашдаа шат шатандаа энэ асуудлыг шийдээд явах ёстой. Ерөнхий сайдын хувьд ихэнх асуудлуудруу гүнзгий орж байгаа та санаа зовох хэрэггүй. Намайг ажил хийхгүй өрөөндөө суугаад байдаг хүн гэж та нээх бодоод хэрэггүй байх. Бүх зүйлрүү деталчилж орохыг хичээж байгаа. Тогтолцоо цааш нь явах ёстой. Сайдын төвшинд, газрын даргын төвшинд  асуудал шийдэгддэг байж Монгол Улс цааш явна. Түүнээс нэг хүндээр тогтдог кабинет байж болохгүй. Тийм учраас улс төр хийхээс илүү тогтолцооных нь хувьд харах нь чухал болов уу гэж бодож байна" хэмээлээ.  



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.58
    2022/01/20

    Яс хаячихлаа

    Хариулах
  • 103.14.36.6
    2022/01/20

    Эрхэм гишүүн арай дэндэнээ. Энэ тэнд ЕС-аа ЗГ-аа,МАН-аа байнга доош нь хийж ЕС-аа хэн нэгэнтэй холбож нэр хүндийг нь унагах постуудыг захиалагч нараараа байнга хийлгэнэ.

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/01/19

    Нөгөө Дагдангийн ЭХНЭРИЙН ТУРСАН....ЦЭРМААГИЙ ТАРГАЛСАН 2 ДҮЙЦЭНЭ.....ГЭГЧ ЮМ БОЛОВОО...ГЭЖ....ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА....БЯРУУ ТЭЖЭЭВЭЛ ТЭРЭГ ЭВДЭНЭЭ ...ГЭГЧ....БО

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/01/19

    ....БУЛГАНТУЯА...гэж гишүүн...өөрөө юу хийж бна...Цэвэрлэгээний шүүлтүүрт тулчихаад ЕС ИЙГ АМЖИЖ ....шордов....Хурлын явц асуудал танилцуулж ч чадахгүй...Төсөл хийхээрээ...эх оронг эзэнгүйдүүлэх юм хийнэ....ӨӨРӨӨ ЮУ БҮТЭЭЧИХЭЭД ЕС ИЙН АЖИЛЫГ ЗААХ ГЭЖ.......ИЛҮ

    Хариулах
  • 66.181.184.106
    2022/01/19

    Булгаа гишүүн ч зөв л юм хэлж.

    Хариулах
  • 202.9.40.253
    2022/01/19

    ЗГ аас гарсан тогтоолоо яам нь энэ хэрэгжихгүй гэж хэлээд ажил алба гүйцэтгэж байгаа системээрээ ашиг сонирхолд автсан нөхдүүдээ салбар салбарт гүнзий орж байгаа гэх ЕС ашиг сонирхолд автаж байгаа нөхдүүдтэй нийл байна гэж ойлгох уу

    Хариулах
  • 202.126.88.170
    2022/01/19

    Хүнээс үг сонсож сур мэдрэмжгүй гар огцорвол таарна

    Хариулах
  • 64.119.22.126
    2022/01/19

    Мөнгө нэхэж гадны гар хөл болсон энэ гичииг зайлуулж төр цэвэршинээ

    Хариулах
    • 66.181.184.106
      2022/01/19

      Бузар амт эхээс гараагүй тэнгэрээс унасан аятай муу үг дайж.Чи л зайл.

  • 202.9.46.56
    2022/01/19

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа маш зөв санал гаргажээ. Ер нь бол гол гол, нэн чухал, эрсдэл дагуулж болзошгүй томоохон ажил, салбаруудаа Ерөнхий сайд нь ахлаад явах нь нэн чухал бас үр дүнд хүрэх боломжтой.

    Хариулах
  • 66.181.179.24
    2022/01/19

    Толгой нь хүрэхгүй дээ одоо өс санасандаа Булгантуяад....

    Хариулах
  • 192.82.68.187
    2022/01/19

    Урдах аа үгүйсгэдэг ,буруутгадаг монгол технологи.

    Хариулах
    • 203.91.115.37
      2022/01/19

      Bulgantuya gishuun mash zuv heljee. ES daa ta shuumjiliig huleej avaach.