"Сүү" ХК зарим түүхий эд, баглаа боодлын дутагдалд оржээ

С.Гандэлгэр
2022/01/20

Үндэсний үйлдвэрлэгч "Сүү" ХК мэдэгдэл гаргажээ. 

Үүндээ зарим түүхий эд болон сав, баглаа боодлын дутагдалд орсон тухайгаа бичиж, үйлчлүүлэгчдээс хүлцэл өчжээ. Тодруулбал "хил гаалийн хүндрэлтэй нөхцөлд түүхий эд, сав баглааны нөөцөө зохих хэмжээнд бүрдүүлсээр ирсэн. Бид тодорхой хугацаанд гадаад зах зээлээс худалдан авдаг түүхий эд, сав баглааны хомстол, хязгаарлалтад ороод байна. Иймд эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн үйлдвэрлэгч биднийг ойлгон хүлээж авна гэж найдаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна