Эзэнгүй нохой, муурны устгал эхэллээ

С.Гандэлгэр
2022/01/21

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байдаг. Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

 
сонин mn
 
Тиймээс 1-р сарын 21,22-ны өдрүүдэд 3 байгууллагын 9 машин техник 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой, муур устгалын ажлыг эхлүүллээ. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн. 
 
сонин mn
 
Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй. Тэдний өсөж буй шалтгаан нь гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж байгаатай холбоотой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
сонин mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.220
    2022/01/23

    Орон сууцанд нохойтой айл байх хэцүү л байдаг юм даа... лифтэнд шингэн ялгадас, хамт лифтэнд орчихдог, нохой нь хуцаад салдаггүй хэцүүхэн дээ.

    Хариулах
  • 66.181.181.220
    2022/01/21

    Сүүлийн үед сэтгэлийн хөөрлөөр муур аваад л гудманд хаяаад тамлаж байнаа. Муур нохой шиг гудамжинд их боллоо спей, заслага үр хаалгах мэс засал хийлгэхгүй үржүүлээд гаргаад хаяад байх юм амьтны хууль гаргаасай үр хаалгахгүй гаргаж хаявал гадаад орнууд шиг торгодог хуультай болмоор бх юм.

    Хариулах