​"Stalwart esport" PUBG MOBILE-Н дэлхийн аваргын ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ жагсаж байна

С.Гандэлгэр
2022/01/22

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт өнөөдөр эхэллээ.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож байгаа юм.

Тэд эхний өдрийн зургаан тоглолтын дараагаар нийт 59 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Тэмцээнийг PUBG MOBILE Esports болон Caster Tuvshuun Official хэмээх Youtube сувгуудаар монгол тайлбартайгаар шууд үзэх боломжтой.

Багууд гурван өдрийн турш нийт 18 тоглолт хийж оноогоор жагсах ба хамгийн өндөр оноо авч дэлхийн аварга болсон баг 1.5 сая ам.доллар авна. Тэмцээний хоёрдугаар байр 600 мянган ам.доллар бол гуравдугаар байр 300 мянган ам.доллар.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гуравдугаар байрыг эзэлж байсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна