Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Сакариа Лукастай тулалдана

Т.Отгонсувд
2022/01/23

Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2021.01.23/ Намиби улсын боксчин  Сакариа Лукастай тулалдана. Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ. Сакариа Лукас нь 37 настай, мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна