Гурван тонн пуужингийн хаягдал саран дээр унаж болзошгүй байна

2022/01/29

Ирэх гуравдугаар сард сансарт “хөвж” байсан пуужин хөөргөгч саран дээр болзошгүй талаар судлаачид мэдээллээ. Уг пуужин хөөргөгчийг 2015 онд АНУ-ын сансрын цаг уурын ажиглалтын төв буюу DSCOVR-ыг хөөргөхөд ашиглаж байсан бөгөөд өнөөг хүртэл дэлхий-сарны системд эргэлдэж байсан юм.

2015 онд АНУ-ын сансрын цаг уурын ажиглалтын төв буюу DSCOVR-ыг хөөргөхөд ашиглаж байсан пуужин хөөргөгч ирэх гуравдугаар сард саран дээр унаж болзошгүй гэнэ.  Одоогоор объект нартай нэлээд ойрхон байгаа учир байршлыг нь тогтооход хүндрэлтэй байгаа бөгөөд  хоёрдугаар сарын 7, 8-нд объектыг богино хугацаанд харах боломж бүрдэх юм байна. Энэ үед бид илүү олон зүйлийг мэдэх боломжтой аж.

15 мет урт, 3 тонн пуужин хөөргөгч саран дээр унаснаар томоохон тогоо үүсгэнэ. Үүний дараа хөөргөгчийг бүр мөсөн устгах аж. Энэ талаар Европын сансрын агентлагийн Сансрын хог хаягдлын албаны дарга Холгер Краг “Сансрын хог хаягдал сар руу унах нь ховор үзэгдэл. Пуужин хөөргөгчийг сарны гадаргуу дээр устгах нь хамгийн аюулгүй арга юм” гэжээ.


 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.148
    2022/01/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах