“Зайсан Скуар” худалдааны төвд гал гарчээ

Т.Отгонсувд
2022/02/07

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төвд гал гарчээ.

Тодруулбал, тус төвийн 8 давхарт гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад 03.53 цагт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.236
    2022/02/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах