СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн орхоодойтой архинд зургаан иргэн хорджээ

2022/02/08

Энэ сарын 5-ны өдөр Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40-71 насны зургаан иргэн архинд хордож хүргэгдэн иржээ. Дээрх иргэд нь Улаанбаатар хотоос авч ирсэн гэх тодорхой нэр, шошгогүй "хүн орхоодой"-той архи уусны улмаас хордсон байна. Одоогоор иргэд аймгийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж.

Иймд иргэд, аливаа хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхээсээ өмнө үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэхийг анхаарууллаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.227
    2022/02/09

    Тодорхой шошигогүй юм бол хүнхорхойдойтой архи гэж яаж мэдэж байгаа юм. Нийтлэлийн нэр чинь буруу байна.

    Хариулах
  • 213.87.153.210
    2022/02/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах