Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгийн торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Х.Бат-Ялалт нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Л.Эрдэнэчимэгээс 200 сая төгрөг нэхсэн, өгөхгүй болохоор нь заналхийлсэн гэх үндэслэлээр шүүгдээд байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах