2021 он сэтгүүлчдийг заналхийлсэн жил байсан

Х.Есү
2022/02/10

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос гаргасан тайландаа өнгөрсөн жил дэлхий даяар албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн нас барсан тохиолдлын тоо бага байсан ч хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн дарамт, шахалт дээд амжилтыг эвдсэн хэмээн мэдээлэв. 

2021 онд сэтгүүлчдийн амийг бүрэлгэсэн хэрэг 2020 онтой харьцуулахад 18 хувиар буурсан гэжээ. Гэвч хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд заналхийлэх явдал эрс нэмэгдсэнийг тодотгосон байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо: 

  • 2021 онд сэтгүүлчдийн мэдээлэлд халдахдаа “Пегасус” /Pegasus/ гэх гар утасны тагнуулын програм ашиглаж, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэнийг бид олж мэдсэн
  • 365 сэтгүүлч сурвалжилга хийж, мэдээлэл хүргэснийхээ төлөө шоронд хоригдсон нь өмнөх оныхоос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт. Тодруулбал, 2020 онд 235 сэтгүүлч хоригдсон. Хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан эдгээр халдлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш сөрөг нөлөө үзүүлсэн.
  • Сэтгүүлчдийг эсэргүүцлийн хөдөлгөөнийг сурвалжилсан эсвэл коронавирусийн хямралын талаар олон нийтийн ашиг сонирхлын талаар мэдээлэхийг оролдсоных нь төлөө баривчилж, гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа нь улс орнуудын эрх баригчдын хууль дүрэмд нийцэхгүй бусармаг үйлдэл.
  • “Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн багадаа долоон эмэгтэй сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, ажлаа хийж байгаад амь үрэгдсэн хэмээн цохон тэмдэглэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.223
    2022/02/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах