Бурууд “ХАТУУ” боловч уярахдаа амархан монголчууд

Т.Отгонсувд
2022/02/13

Монголчуудын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийгмийг бухимдуулсан, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэн нэгнийг нийтээрээ бойкотлдог, улмаар буруу зүйл хийсэн нэг уучлал эрдэг, холбогдох газрууд нь ч зохих хариуцлага тооцдог болсныг дуучин А.Түмэн-Өлзийгийн бүдүүлэг гэмээр үйлдэл, боов, даамскны хэлэлцүүлэг, цаашлаад дуулиан дагуулсан Хөгжлийн банкны асуудлаар өрнөж буй сошиал дахь олон нийтийн хандлага, түүнээс гарч буй үр дүнгээс харж болохоор байгаа юм.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө дуучин А.Түмэн-Өлзийгийн Солонгост амьдардаг нэгэн иргэний сэтгэгдлийн хариуд “ Эгч нь чминий шал угааж олсон мөнгийг авахгүй, санаа зоволтгүй” хэмээн бичсэн нь цахим орчинд түүнийг хүнийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхлаа, ёс зүйн доголдолтой зэргээр хүчтэй шүүмжилж, ёстой л нийтээрээ “гөвсөн”.

Бид энэ талаараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нийгэмд буруу зүйлийг үзүүлж байвал хайртай айдол нь байсан ч түүнийг эсэргүүцэж, нийтээрээ  бойкотлож  чаддаг болж байгаа солонгосын жишгийг бага ч гэсэн сурч байна уу гэж харагдаж байна.

Бойкотлох гэж юу вэ? Энэ бол  буруу үлгэр дуурайлал үзүүлсэн олны танил хүмүүсээс тухайн хамтран ажилладаг байгууллагууд нь гэрээгээ цуцлах, телевизийн ямар нэгэн нэвтрүүлэгт оролцох боломжийг нь хязгаарлах зэргээр эсэргүүцэх хэлбэр юм.

Тухайлбал, бидэнд хамгийн ойр байдаг Солонгос улс гэхэд энэ тал дээр маш шийдэмгий арга хэмжээнүүдийг авдаг ба олны танил хүмүүсийг хэрэглэгч, үзэгчид од болгодог бас үүн шигээ эргээд унагаах хүч нь ч тэдэнд бий гэж үздэг. Хэрвээ ямар нэгэн алдаа, зохимжгүй үйлдэл гаргах, бүр хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр хичнээн олны танил хайртай жүжигчин нь байсан ч түүнийг хэн ч биш болгож хувиргадаг. Жишээ дурьдвал:

  • Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн юм. Өдгөө 24 настай ихэр тамирчид алдар хүндийнхээ ид үед явсан ч ийнхүү карьер нь нуран унажээ.  Өмнөд Солонгосын волейболын холбооноос уг хэргийн улмаас мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг Токиогийн олимпт оролцуулаагүй юм. Ихэр тамирчид тухайн үед инстаграм хуудсаараа дамжуулан “Хамтдаа хөлс хүчээ урсган тоглож байсан найзууддаа бараан дурсамж үлдээж хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье. Хэлсэн муухай үгс, буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвших болно” гэж байв.
  • "Кеy East" энтертайнментийн жүжигчин Ким Жи Сү ахлах сургуульд байхдаа дээрэлхүүлсэн гэх хүний захиа олон нийтэд ил болж шуугиан дэгдээсэн. Ингээд ч зогсохгүй түүний хүчирхийлэлд бие махбод болон сэтгэлзүйгээрээ өртсөн хүмүүс ар араасаа гарч ирсэн юм. Хийсэн хэргүүдийг нь батлах гэрчүүд ч нэмэгдэв. Түүний нууц илчлэгдсэний дараа жүжигчин Ким Жи Сү багадаа хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж инстаграм хуудсаараа дамжуулан уучлал хүссэн захиа нийтэлсэн юм. Гэсэн хэдий ч тусыг олсонгүйгээр үл барам түүний карьер нуран унасан. Тухайн үед шинэ киноны зураг авалттай байсан ч түүнээс гэрээгээ цуцалж зураг авалтыг дахин шинээр эхэлсэн байдаг.

Энэ мэт олон жишээ байгаа бөгөөд солонгосчуудын энэ үйлдэл хэтэрхий сүржигнэсэн, өнгөрсөн асуудал мэт харагдах боловч энэ үйлдлээрээ нийгэмдээ хэн ч бай бусадтай буруу харьцах, буруу үйлдэл хийж болохгүй гэдгийг ойлгуулж буй хэрэг билээ.

Монголчуудын хувьд ч мөн л олон хэрэг гарч байсан. Хүмүүсийн тод санаж байгаагаас дурьдвал:

  • Дуучин Ука хэд хэдэн удаа олон нийтийн дургүйцлийг хүргэж, маш олон сөрөг сэтгэгдлийг авч байсан. Шууд нэвтрүүлгийн үеэр бусдад хүндэтгэлгүй хандаж, нэвтрүүлгийг орхиж гарсан, халдварын өвчлөл ихэссэн үед наадам хийх нь зөв гэж үзэж байна гэж хэлсэнээсээ болоод олон нийтийн    
  • Реппер mrs M- солонгос дуучинг гаднах төрхөөр ялгаварлан гадуурхсан хэрэг 
  • А.Түмэн-Өлзийгийн сошиал орчинд гаргасан бүдүүлэг үйлдэл 
  •  Т.Анандбазарын хүчирхийллийн хэрэг гэх мэт.. 

Монголчуудын хувьд зөв бурууг ялган нийгмийг бухимдуулсан, ёс зүйгүй үйлдэл гаргасан хүмүүсийг эсэргүүцэж, зарим албан байгууллагууд ч тухайн хүмүүсээс гэрээгээ цуцалдаг болсон.

Монгол, солонгос хоёр энэ зүйлээрээ адил мэт  боловч нэг зүйл нь өөр. Тэр нь үр дүн. Өмнөд солонгос улс хэн нэгэн ямар нэгэн алдаа гаргасан бол хэзээ ч мартдаггүй. Энэ нь 5 настай охиныг хүчиндсэн хэрэгтэнг 16 жилийн дараа шоронгоос суллагдаад гарах үед гэрийх нь гадаа очиж жагсаж, цагдаа хүчний байгууллагууд нь хамгаалалт гаргаж хянаж байгаагаас харагдаж байна. Харин Монголчууд бол өнөөдөр шуугиад маргааш мартдаг. Биднийг загасны ой санамжтай гэдэг оргүй хоосон үг биш бололтой.

Эдгээр хүмүүс тухайн үедээ цахим хуудсандаа алдаа гаргасандаа гэмшиж буйгаа илэрхийлж уучлалт гуйсан нэр болоход л хүн алдаанаасаа суралцдаг, алддаггүй хүн гэж үгүй зэргээр уяраад мартаад хайрлаад дуусдаг.Тухайн үедээ  шүүмжлэн, ёс зүйг нэхэж байсан нэгнээ сарын дараа гэхэд эргээд шүтэн биширдэг хэвээрээ, үзэхгүй гэсэн Urguu-дөө киногоо үзэж, сонсохгүй гэсэн укагаа сонссоор, үзэн ядсан Анандбазараа баярын дугаартаа оруулсаар...

Зөвхөн хэн нэгэн олны танил гэх нь чухал биш ч бид буруу үйлдэл хийж байсан, алдаа гаргаж байсан нэгнээ маш хурдан мартдаг нь бидний алдаа. Улс төрч ч ялгаагүй өнөөдөр асар их мөнгө идсэн нь илчлэгдсэн ч дөрвөн жилийн дараа эргээд сонгож мэдэх юм.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл шүүмжилж, алдааг олж харж, сайныг магтаж, бүгдээрээ нийлж байгаа нь сайшаалтай ч үр дүнгээ үзэж мартдаггүй байх нь чухал аж.  Монголчууд бид бурууд хатуу боловч уярахдаа амархан юм.

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.19
    2022/02/14

    harin tiimee. haa saigui l iim baina

    Хариулах
  • 66.181.161.19
    2022/02/14

    үнэн шүү. Нөгөө хүшхэн хүчиндэгч охидыг айлгагч гэдгээрээ танигдсан Анандбазар хамгийн эрхэм нүүрэн суудалд нь заларчихсан баярын дугаарт харагдсан. Даанч дээ халаг гэж . Ийм юм харж байгаа зарим хүмүүс бол болдын байна гэж ойлгохоор байна

    Хариулах
  • 202.126.89.50
    2022/02/14

    Монголчууд уучламтгай ухаантай биш урвамтгай мартамхай туйлбаргүй мохоо хүмүүс болжээ. Аргагүйл дээ Манжийн болон улаан коментёрны үеийг туулахдаа тархиа угаалгуулж ой санамжаа гээсэн үндэстэн юм

    Хариулах
  • 213.87.156.169
    2022/02/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.86.107
    2022/02/13

    уучлах хүн чанартай улсдаа бид.

    Хариулах
  • 122.210.133.193
    2022/02/13

    Mingolchuud sonin huilarsan humuus. Urdahaa hurdan martdag. Oi sanamjaa aldsan met.

    Хариулах
  • 103.57.92.26
    2022/02/13

    бид солонгосчууд биш

    Хариулах