Б.Ачбадрах 34 тамирчныг ардаа орхиж 65 дугаар байрт орлоо

2022/02/11

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцож буй Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах үндсэн төрөл гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд уралдлаа. 99 тамирчинтай хурд сорьсноос 43 минут 29.9 секундийн амжилтаар 65 дугаар байр эзэллээ.

 Түүний гарааны ээлж 90 дугаарт бичигдсэн бөгөөд 34 тамирчныг ардаа орхиж, тэргүүн байрт орсон тамирчнаас 6 минутаар хоцорсон байна.

 Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол, ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александер Болшунов 38 минут 18.0 секундийн амжилтаар хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундийн амжилтаар гуравдугаар байрт орлоо.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.107
    2022/02/13

    ардаа орхиж гэдэг байр эзлүүлдэг гэнээ

    Хариулах
  • 122.201.24.183
    2022/02/12

    34 тамирчнаас 1-р байр эзэлсэн гэж бичих нь зөв буй за

    Хариулах
  • 213.87.129.187
    2022/02/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах