Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд "Хашаа" арга хэмжээ хийхээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ
"Баянзүрх дүүрэг хүндээ зориулагдсан дүүрэг байх зорилт тавьж ажиллаж байна. Төмөрт биш иргэндээ ээлтэй ногоон байгууламжтай, авто зогсоолтой, явган хүний гарцаас эхлээд бусад гарцуудыг гаргана. Цэвэр цэмцгэр орчныг бий болгоно. Хоёр байшин бариад хотхон гээд хашаалдаг. Автомашины зогсоолгүй, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байдлыг зогсоохын тулд аж ахуй нэгж байгууллагуудтайгаа уулзана. Автомашины зогсоол олноор хийж, явган хүний зам, олон төрлийн гарц гаргах тал дээр хамтарч ажиллана. Алслагдсан хороодод ам амаар нь газар хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих, аялах эрхэнд халдсан байдлыг зогсоох болно" гэсэн юм.
Хашаа арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргээс ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд өөрийн эзэмшлийн газраа дур мэдэж сунгасан зөрчлийг арилгуулах, иргэдийн зорчих боломжтой гарц, талбайг нэмэгдүүлэх, алслагдсан хороодод ам амаар нь хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих эрхэнд халдсан байдал зэргийг зогсоохоор ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.27
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.131.249.14
БЗД-ийн 15 дугаар Хороо ОЮУНЛАГ сургуулийн үүдний талбайг том гинжээр холбоод ДАХИАД цоожилсон байна лээ, шүү АМИНЧХАН БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг дэмжиж байна. амжилт
Хариулах66.181.186.172
Гоё сайхан хамаагүй хотхон нэртэй хашааласан хашаануудийг буулгья дүүрэг маань цэлийгээд л ирнэ шүү даргаа
Хариулах