Д.Эрдэнэбилэг: Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрах нь буруу байгаагүй. 100 ХУВЬ ТӨРД АВАХ НЬ Ч ЗӨВ

С.Гандэлгэр
2022/04/20

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр /2022.04.19/ “Улаан бал” ярилцлагад оролцлоо. Сүүлийн үед түүнд холбогдох компаниуд ар араасаа төрд буцаагдаж, төрийн өндөр албан тушаалтнууд мексикийн нэрт хар тамхины бүлэглэлийн толгойлогч, дэлхийн хамгийн аюултай эрэн сурвалжлагдаж буй Эль Чапотой зүйрлэж байсан. Түүний хувьд төдийлөн хэвлэл, олон нийтэд гардаггүй өмнө нь сонинд хоёр удаа л ярилцлага өгч байсан юм. 

Тэгвэл олон нийтийн өмнө өдрийн од шиг үзэгддэг Д.Эрдэнэбилэг "Улаанбал" ярилцлагад оролцохдоо хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе. 

Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр

  • Манай санхүүжүүлсэн хамгийн сайн төслийг Ухаа худгийн нүүрс угаах байгууламж.
  • Хөтөлийн цемент шохой төрийн өмчит ААН байж байгаад технологийн шинэчлэл нь бүтэлгүйтээд дампуурсан. 
  • Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн төсөлд асуудал байсан гэж бодохгүй байна.
  • Худалдаа наймааг аж үйлдвэртэй адилтгаж болохгүй. Зээл олгохдоо ялгаж салгадаг баймаар байна
  • Төр шууд хурааж авсан нь лавтай зөв зүйл биш. Ямар цаг үед амьдарч байгаа билээ. Үндэсний үйлдвэрлэгч түмэн бэрхшээлийн дунд явж байгаа. 
  • Хөтөлийн буруу байгаад байна аа гээд байгаа. Төрийн бодлогын буруу ч байгаа шүү дээ.
  • Нэг салбарт таван үйлдвэр барьдаг нь яаж байгаа юм. 
  • Хөтөлийн хуучин үйлдвэрийнх нь хажуугийн хогийн цэг дээр нь шинэ үйлвэрээ барьж эхэлсэн. Хуучин үйлвэрийг нь ашиглаагүй юм байна лээ. 
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч улаан талаас эхэлсэн.
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр санхүүгийн баталгааг нь ХХБ гаргахаар гэрээ байгуулсан.

Эрлдэнэт үйлдвэрийн 49 хувь 

  • Эрдэнэт үйлдвэр Монголчуудын бахархал болсон үйлдвэр. 
  • “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр, одоо л энийг хийхгүй бол дараа нь хийж чадахгүй юм шиг санагдсан. ОХУ-д таагүй нөхцөл байдал үүсчихсэн байсан. 
  • Эрдэнэтийн 49 хувийг аваад үр дүнг нь улсаараа хүртэж байгаад баяртай байна. 
  • Залуусыг зөв зүйл хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар газар очиж буйгаа мэдээгүй байх. Авлига ханхалсан том агуулах руу очсон, үүнийхээ хариуцлагыг хүлээсэн. Гэхдээ эх оронч байсан.
  • Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор улс төрийн бай боллоо. 
  • Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрах нь буруу байгаагүй байх. Авчраад 100 хувь төрийн өмч болгох нь зөв л гэсэн. Татгалзаагүй. Үр дүн нь бидэнд л үлдэж байгаа. 
  • Ажлын хэсэг гараад хоёр талаасаа сууж байна л даа. Төр арай ч хувийн хэвшлээ хохироохгүй гэж бодож байна.


  • Өнөөдөр тийм ч муу цаг үе биш. Хэзээ зэс 10 мянган ам.доллар байсан билээ. Үнэ өндөр байгаа дээр санхүүжилт татаж, төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй.
  • 10 жилийн өмнө Моргейжийн зээлийн хүү 24-30 хувь байсныг хүмүүс их хурдан мартжээ. МИК бол олон улсын стандарт. Нэг, хоёр хувийн шимтгэл авдаггүй байгууллага ер нь байх юм уу. Асуудал үүндээ биш л дээ.















Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.217
    2022/04/20

    Эрдэнэтийн гэрээнд заахдаа, хэрвээ аль 1 оролцогч тал нь хувиа худалдахаар болвол, нөгөө тал нь худалдан авах давуу эрхийг эдлэнэ гсн бдг. Манай төл хэдэн жил оросуудөд ногдол ашгаас өгөөгүй, сүүлдээ оросууд залхаж, дарамттай үйлдвэрээс салахын түйс болж, 600 сая $US-д худалдсаныгаа маш үнэтэй зарлаа хэмээн оросын хэвлэлд сайрхан бичиж байв. . .

    Хариулах
  • 202.9.41.53
    2022/04/20

    Лодой гэгч чинь үнэн мөний төлөө биш "мөнгөний" төлөө "сэтгүүлч" гэдэг нь харагдсан шүү...

    Хариулах
  • 64.119.30.210
    2022/04/20

    Энэ амьтан бол зөвхөн гүйцэтгэгч төдий л дөө жинхэнэ эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нар байгаа даа

    Хариулах
  • 66.181.161.56
    2022/04/20

    Ulsaa tonoj bolohgui ee erdenebilegee

    Хариулах
  • 64.119.25.82
    2022/04/20

    Uls turchidtei niileed arai denduu idej uusan ldaa

    Хариулах
  • 202.126.90.73
    2022/04/20

    yu ve luivarchnaas mongo avchdiimuu lodoi shig iim hunii helsen eshlel ch geh shig gaviya baiguultsan uu ?? mongolchuud teneg bish shuu!!

    Хариулах