Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсвөөр хөшөө, дурсгал барихыг хориглоно

2022/04/20

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хэлсэн үгийг хүргэе.

“Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.
 
-       Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
 
-       Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
 
-       Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
 
-       Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
 
-       Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
 
-       Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.
 
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, Соёлын төв долоо, Спорт заал, цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.
 
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.
 
Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.184
    2022/04/24

    Өөрсдийнхөө шавар бурхан нтрээ босгочихоод дараа нь ийм шийдээ гаргах байсан юмуу. Тэр дэд дарга нараа хурдан цомхотголдоо оруулаачээ. хэрэгцээгүй хэдэн дэдүүд байх юмаа.

    Хариулах
  • 64.119.27.23
    2022/04/23

    Болждээ болж,арай дэндүү байсан юм,энэ бүхэнд нь дурлаад л дарга гишүүдийн суудалруу үхэн хатан тэмүүлцгээж ах дүү садан төрөл танил талаа мөн ч их бөөцийлсандөө,одоо олны дургүйцлийг төрүүлсэн нэр бүхий хэдэн шуналын туламнуудыг эрүүд татвал олны санаа амранадаа,мартсанаас мал мэндүү гэгчээр Сү,Батболдын талаар олон улсын зохих газарт манай улсын ЗГ нэхэмжлэлээ буцаан авлаа гэж нэг ихэрх мэдэлтэн албан бичиг явуулсан нь ил боллоо гэж шуугих юм энэ үнэн үү?хэрэв үнэн бол энүүн шиг эх орон ард түмнээсээ уравсан бузарын бузар эсэргүү байхгүй болох нь дээ?тэр хэний хэн бэ?

    Хариулах
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
    • 150.129.143.59
      2022/04/21

      ХЭНТИЙД ХЭДЭН ШАВАР БОСГОСОН ХҮН БОЛ ОЮУН ЭРДЭНЭ ,ХҮРЭЛСҮХ НАР БАЙСАН

  • 150.129.142.136
    2022/04/20

    Болж л байна.

    Хариулах