Төрийн албан хаагч ЭХНЭР, НӨХРИЙНХӨӨ төрсөн нутагт АМРАХ тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг санхүүжүүлэхгүй

2022/04/20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол болон түүнийг дагалдах Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

-Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно

-Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно

-Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.

-Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болсон болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

-Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

-Цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалын улсын байцаагчаас бусад-албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно. Эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас хамаарахгүй

-Үндэсний болон дипломат ёслолоос бусад үед албан томилолтоор ажиллах хугацаанд албан хаагч, ажилтанд зориулж, бэлэг дурсгалын эд зүйлс өгөх, угтах, үдэх арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахыг хориглоно

-Албан томилолтын хугацаанд удирдамж төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчиж, аялал жуулчлал хийхийг хориглоно

- Төрийн албан хаагчид эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг санхүүжүүлэхгүй

- Гар утасны төлбөр төлөх

- Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр

- Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал

-Хэвлэлийн захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно хэмээн хуулийн төсөлд тусгагджээ.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.104
    2022/04/21

    Арай л даварсан уу ? Бид яаж амьдраад байна аа

    Хариулах
  • 192.82.80.180
    2022/04/21

    Амьдралдаа авч үзээгүйн байна

    Хариулах
  • 64.119.29.144
    2022/04/21

    amidral deer hezee ch heregjij bgaagui zaalt shuu...

    Хариулах
  • 202.131.251.178
    2022/04/21

    650k tsalin ogchood setgeltei ajil gej shahah hoorhon uu?

    Хариулах
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.131.225.53
    2022/04/20

    Гол танах ёстой зүйлсдээ ёстой гар хүрэхгүй юм даа.

    Хариулах
  • 66.181.161.36
    2022/04/20

    emch bagsh suvilagch tsagdaa geed benzendee amraltiin mongoo ogchood bgaa hvmvvs bna shvv dee

    Хариулах
  • 202.21.109.58
    2022/04/20

    хувалз

    Хариулах
  • 202.126.88.228
    2022/04/20

    Yaanaa bas iim yum bdag bsiimu araichde

    Хариулах
  • 66.181.161.69
    2022/04/20

    Ямбтануудын эдлэх эрх нь их юм. Эхнэр нөхрийн нутагт очих гэх шиг. Жирийн ард иргэд зүгээр очоод чадаад байхад арай дэндүү идэж уух юмаа олж ядсан новш юм аа

    Хариулах
  • 202.126.89.193
    2022/04/20

    Ёстой 25 жил гэр бүлээрээ төрийн тусгай, төрийн үйлчилгээнд ажиллаж байхдаа авч байгаагүй л юм байна. Төрийн захиргааныхан, УИХ ын гишүүд авдаг юм байлгүй. Амралтын мөнгө хүрэхгүй болохоор Амралт, сувилалд ч явж байгаагүй ш дээ хөөрхий. Хүүхэд байхад л аав эжжийнхээ буянаар хүүхдийн зусланд явж амарч байлаа.

    Хариулах
  • 202.126.88.234
    2022/04/20

    Өмнө нь зардлыг нь улсаас гаргадаг байсан юм уу…

    Хариулах
  • 202.9.47.56
    2022/04/20

    65 хүрсэн хөгшин хулгайчуудаа тэтгэвэрт нь гаргаач ээ. Нямдорж Багабанди ҮХЦ Сугар Эрдэнэтийн захирал хэн Билээ. Тэднүүсийг хөөж явуул. Празитууд

    Хариулах
    • 64.119.24.106
      2022/04/20

      Муруй Сугар одоо хүртэл байгаа юмуу.

  • 202.126.89.184
    2022/04/20

    Өөрийн төрсөн нутагтаа амрах тохиолдолд санхүүжилт гаргаж өгнө гэсэн үг юм уу

    Хариулах
  • 103.57.92.62
    2022/04/20

    хөдөө явж амрахдаа карманыхаа мөнгөөр бензин авчихаж чадахгүй түшээд гэж бас байнаа яанадаа яана ард олон үнэ нэмсэнч тоохгүй бензин аваад л яваад байдагдаа ичмээр юм

    Хариулах
    • 94.128.227.227
      2022/04/20

      albanii avto mashinaar alban ajild yavdag darga nariig yostoi uzsengu,ted urgelj huvidaa ashigladag shuu dee.ger bul ehner huuhdee zoolgono,bar saw,zugaa tsengel hooj sadarlana,er yu busiig hiine dee,uuniig ni hen medeh ve we gewel,hohirogch jolooch nar l medne.unen ene shuu