С.Одонтуяа: Сонгуулийн холимог тогтолцоотой болгохыг шаардаж байна

2022/05/06

УИХ-ын гишүүн С.Одонтуяа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  сонгуулийн холимог тогтолцоог бий болгох шаардлага хүргүүллээ.

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай,  улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

Тиймээс сонгуулийн холимог тогтолцооны дэвшилтэт хэлбэрийг улс төрчдийн захиалгаар устгасан Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын 38 дугаа тогтоолыг УИХ өөрөө хүчингүй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй.

УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг  багцаар нь нягт уялдаатай боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Ингэхийн тулд  юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.36
    2022/05/09

    Тэгээд нэмэргүй, 2 танхим.

    Хариулах
  • 213.87.162.178
    2022/05/07

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.75
    2022/05/06

    уихг нам төлөөлдөгүй иргэдийг төлөөлж төр барьдаг юм. Можератор бол хамгийн шудрага сонголт. Санал эзэнгүйдэх, төсөвийн хөрөнгийг тойрогт тараах зэрэг нь сонгуулийн тогтолцоо, үх-иас болоогүй өөрсөдөөс нь болж байгаа юм.

    Хариулах
  • 66.181.181.51
    2022/05/06

    Жижиг можератор гэдгийг АН сонгоод 2 удаа уналаа одоо л ойлгоо юу. Шаардаад байхдаа яахад дээ. Өөрийн намынхандаа гомдлоо илэрхийлж хууль санаачил.

    Хариулах