НМХГ: Хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан махны үйлдвэрт ЗӨРЧЛИЙН хэрэг нээнэ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн талаар мэдээлэл өглөө.

Тус махны үйлдвэрт хяналт шалгалт хийх үеэр “Мах Импэкс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго олдсон.

НМХГ: “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт хяналт шалгалт хийсэн.

Агуулахын бүртгэлгүй. Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгийг бодисыг хэрэглэж байсан нь илэрсэн. Тиймээс уг бодисыг хэрэглэсэн ус, махнаас дээж авч лабораторид шилжүүлсэн. Нийт 11 төрлийн шинжилгээ авсан.

Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан. Махны үйлдвэрүүд дандаа хятадын хөрөнгө оруулалттай байсан. Үүнийг нь ч бид өмнө нь мэдээлж байсан" гэв.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.168
    2022/05/18

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 213.55.224.130
    2022/05/17

    Жонхуугийн найруулсан хор. Жонхуугийн түнш хятадууд эгчтэй нь хамт энэ үйлдвэрүүдийг эзэмшидэг. Хятад хүргэнтэй болсон хүмүүс

    Хариулах