Улсын дээд шүүхээс Ардчилсан намын асуудлаар мэдэгдэл гаргалаа.
УДШ: Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.
Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 26.1-д ”Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг сануулж байна.
Иймд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.159
дээд шүүх нь еөк ман аас хараат байдалтай шийдвэр гаргаад 3 жил боллоо.АНийн 140 мянган гишүүний шийдвэрийг хүндэл арчаагүй албан тушаалын Төлөө амиа аргацаагчид
Хариулах202.32.159.151
Namiin dargiig burtgeh asuudal ni, shuun taslah ajillagaand hamaardag bolchihson yum uu. Deed shuuhiinhen iim teneg bhad, bid oor yu yarihav ee
Хариулах202.126.89.212
элбэгдоржийн тавьсан шүүгчид юм чинь аргагүйштээ амиа тавих дөхөөд хүн алсан хэргээ илрүүлчихнэ гээд үхлээ энэ хүзүүгүй хүүр
Хариулах213.87.134.213
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах192.82.76.47
Хэрвээ та нарын ажлыг хийлгэхгүй айлган сүрдүүлэх эрх тушаалаа ашиглан увайгүй үйлдэл гаргахыг завдаж буй хүмүүст хуулийн хариуцлага тооц. Мөн шүүхийг шударгаар шийдвэрийг үнэн зөв гаргавал түүхэнд нэр устайгаа сайнаар үеийн үед дурсагдана. Шударга бус үйлдэл хэрэг хуучирдаггүй учраас хэзээ нэгэн цагт түүхэнд хар толботой үлдэх магадлал их учир ард түмнийхээ итгэл найдварыг алдаж болохгүй. Энэ мэдэгдэлтэй танилцаад шүүх маань ариун байна гэдэгт итгэлээ. Та нарын хэцүү бэрх гэхдээ бахархалтай ажилд амжилт. Үнэний төлөө ард түмэнтэйгээ байгаарай
Хариулах66.181.176.209
Шүүхэд АЛЬ АЛЬ талаасаа нөлөөл болохгүй.Зарим талаасаа ЭРХ БАРЬЖ буй намын нөлөөлөлд автсан байх магадлалтай шийдвэрүүдийг удаа дараалан гаргаж байна даа.
Хариулах