Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томилов

2022/05/26

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар, орон нутгийн түвшинд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцан уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын даргын Шинэ сэргэлтийн бодлогын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн орон тоог өмнөх Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх орон тоонд баталсан юм.

Улмаар Төрийн Хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан тус албан тушаалыг орон тооны бус буюу төрөөс цалин, бусад төрлийн хангамж авахгүйгээр ажиллах үүрэгтэйгээр шийдвэрлэжээ.

Энэхүү албан тушаалд МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Хархүүгийн Мандахбаярыг өнөөдөр томиллоо.

Тэрбээр 1978 онд төрсөн, эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/05/27

    Өмнөговийн хэдэн даварсан Монголын баялгыг цөлмөгч х Мандахбаяр Д Батэрдэнэ экс засаг дарга Бадраа нар Монголын төр өөгшүүлж бүр тэр хэд нь төрийн толгой дээр хүндэрч байх юм хөөрхий нутагын иргэд нь өмх будаа атга гурилнаар молиг үмхүүлж байна шүү дээ нөхөр Занданшатар гуай

    Хариулах
  • 213.87.144.40
    2022/05/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах