Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой жагсана гэв

2022/05/26

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:  “Х.Нямбаатар болон Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж хуулийн төслийг өргөн барилаа гэж холбооны зүгээс үзэж байна. 

Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьдын уралдаан болно.

Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болж буй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байна. Өөрөө эрлийз морь уяж, уралдуулж байсан ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын гишүүн хүн УИХ-д Засгийн газрыг төлөөлж хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна.

Иймд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2022 оны зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийхээ албан ёсоор зарлаж байна" гэв. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.44
    2022/05/27

    талбай бохирдуулах н.

    Хариулах
  • 64.119.18.235
    2022/05/27

    Za bolij uzeerei. Neg oligtoi aduu malaa magtsan jagsaal hiicheegui baij. Ih hural bol ard tumnii tuluulul, buruu zuviig shuuj huuli batal geed songoson.

    Хариулах
  • 43.228.130.188
    2022/05/27

    талбайг баахан бохирдуулах нь дээ ТҮК-н ажилчидын ажил багадаагүй шүү морьны баасаа өөрснөө цэвэрлээд яваарай

    Хариулах
    • 43.228.130.188
      2022/05/27

      адуу тамлагчидаас гарахгүй юм гарна монгол азраганы сэлдээ тайрна хүүхэд ална энэ бүгд өв соёл юм уу ер нь уяачид гэж хэн бэ /адуу тамлагч/ гэж хариулхад буруугүй л байх

  • 213.87.144.40
    2022/05/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.51
    2022/05/26

    ер нь наадам гэж баячуудын зугаа болсон хэрүүлийн бузар шингэсэн өнгө мөнгөө гайхуулсан хулгайчуудын талбарыг бүр хаавал таарна ноднин хийхгүй болж л байна бөөн зардал

    Хариулах
  • 192.82.76.164
    2022/05/26

    зөв зугатаахад амар.зугатаасанч баригдана даа баригдана

    Хариулах