Тавдугаар сарын 24-ний 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогдож, улмаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Улмаар тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулснаар уг хүүхдүүд машиныг унаж явж байхдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах66.181.161.124
Төрд эзэн хэрэгтэй байна.
Хариулах103.229.123.187
Хуулийн хатуу цээрлэл хүлээлгэ , Хайран амь нас
Хариулах