15 настай хүүхэд амиа хорлох гэж байсныг аварчээ

2022/05/27

15 настай хүүхэд амиа хорлох гэж байна гэх дуудлага өчигдөр/2022.05.26/ цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. 

Тодруулбал, Тавдугаар сарын 26-ны өдрийн 19:23 минутанд Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс аварч байшингийн дээврээс аюулгүй буулган ажилласан байна. 

Тухайн хүүхэд байшингийн дээвэр рүү гарах хаалганы цоожийг эвдээд гарсан байжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.2
    2022/05/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.9.46.59
    2022/05/27

    Сэтгэл санааны тогтворгүй байдалтай хүмүүс олширсоор байна.

    Хариулах