Б.Жаргалсайхан Хууль зүйн сайд Х.Нямбаатарын талаар инйхүү бодлоо хуваалцжээ.
Б.Жаргалсайхан: " Ерөөсөө л Х.Нямбаатарыг ҮЗЭН ЯДАЦГААЯ!!!
Яагаад гэж үү? Хариулт нь маш амархан. Сая ам.долларын хадгаламжтай олигархи шүүгч Төрийн хууль цаазын өмнөөс шударга ёс ярьж, бусдын амьдралыг дэнслэн алх цохиж байсныг анхлан шүгэл үлээснийх нь төлөө. Улс төр, бизнесийн хамаарал бүхий хэтэвчээрээ нэгдсэн МАНАН бүлэглэлийнхний төдийгөөс өдий хүртэл угсарсан "Хонгил"-ын хана хэрмийг нураах тэмцлийг эхлүүлж, лантуу барьсан учраас.
"Улсын эцэг"-ийн энтэй нэгэн Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт заларчихаад хэнийг яллах, яллахгүйг хөмсөг зангидсан харцаараа дамжуулан шүүгч, прокурорт үүрэгддэг байсныг эмээж, халгалгүй илчилж орхисон болохоор. Монгол, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршийн импортын бүтээгдэхүүний гол хөшүүрэг болсон Эрээн, Замын-Үүдийн боомтод эзэн сууж, улс дотор улс байгуулан мафимз болтлоо томорч, хүчирхэгжсэн хэсгийн хулгайг ханз үсэргэснийг нь бас шүүе. Ерөөсөө л түүнийг үзэн ядацгаая!
Олон жилийн турш гацаанд орж, олон ч Засгийн газар, Ерөнхий сайдын өнгөнд урагшлаагүй, ширээн дээрээ шарласан Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, олон сарын турш сайн, муугаа хэлэлцсэний эцэст 2.3 тэрбум ам.долларыг тэглүүлж, Монгол Улсад ирэх ашгийг наашлуулсных нь төлөө сайдаас нь огцруулъя. С.Баяр шиг өөрөөрөө бахархаж, С.Баярцогт шиг өөрийгөө хамгаалж, Ч.Сайханбилэг шиг харь улсаас цээжээ дэлдэх бус цэвэр Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс том төслийн, том хөрөнгө оруулагчидтай яг цав, яс байр сууриас хандсан учраас бүр УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлье.
Хувийн сургууль төгссөнөөр нь буруутгаж, хамаг галыг өөр дээрээ төвлөрүүлж, мөн сөрж явдаг тэнэг гэмээр зоригийг нь нэгмөсөн мохооё. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бусдын бараагүй, барж чадаагүй, барахыг ч хүсээгүй унтаа жишигт салхи оруулсныг нь жигшицгээе!
Хувь, хувьсгалынхан нь нийлж, нэгдэж, нягтарч нийгмийн бодит дайсан болж, байх ёстой мэт бодит хулгайг сөрж зогссоод, хуулийн хайчинд оруулж буйг нь буруутгаж, улс төрийн дэвжээнээс шахаж гаргацгаая! МАНАН-г сэргээн мандуулж, бүтээсэн "Хонгил"-ыг нь бэхжүүлж, хулгайчдын эринг дахин тунхаглаж, эргэн төрийн толгойд залцгаая. Х.Нямбаатарыг үзэн ядах шалтгаан ердөө л энэ. Ерөөсөө л тэр хулгайчдын заналт дайсан юм хойно. Гэхдээ энд ганц үнэн бий. Тэр үүнийг хүлээн ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Итгэл үнэмшил, байр сууриндаа бат зогсох зориг нь байгаа цагт тэр хэзээ ч зогсохгүй л байх. Хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л сая зодог тайлж мэднэ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.111.68.3
МАНЬ ЖАГАА Ч ЗӨВ Л ТҮНШИЖ БАЙХ ЧИНЭВ.
Хариулах139.5.217.110
Хууль бус аргаар олсон хөрөнгөө гадаадад байршуулсан улс төр, бизнeсийн хүрээнийхнийг Монголын Тагнуулын байгууллага маш сайн шалгах хэрэгтэй, тэдгээр этгээдийг үүгээр н барьцаалан дарамталж гадаадын тагнуулын албад элсүүлдэг. Гадаадын тагнуулын алба, ажилтныг буруутгах хэрэггүй. Тэд тухайн улсынхаа төлөа хийх ажлаа л хийж байгаа. Манай урвагчид баригдах н дөхөхөөр гадаад, дотоодын нам, хөдөлгөөний улс төрийн болон бусад хамгаалалтад орох гэж хэлмэгдсэн дүр эсгэж баахан чарлана. Та нарыг гадаадын тагнуулын байгууллага нойлийи цаас лугаа ашиглаад хаяна; хожим тэтгэвэртээ гарсан тануулч дурсамж номондоо бичдэг л жамтай
Хариулах194.230.188.60
Жагаа маш зөв бичэж ээ дэмжиж бнаа
Хариулах192.82.85.3
Жаргалсайханыг хүмүүс элдвээр л хэлдэг юм билээ. Атал үнэндээ л зөв ёс суртахуунтай гэдгийг нь компанид нь ажиллаад мэдсэн. Мянга сонсохоор гэдэг шиг ажилчидтайгаа ( хамгийн доод албан тушаал муухай хэллэг ) хүн ёсоор харьцдаг яравгар биш ёс зүй чиг хандлага нь үнэхээр гайхалтай.
Хариулах150.129.141.16
Бас бяцхан хүүхдүүдийг ёс суртхуунтай болгоё гэснийх нь төлөө есөн эрүү тулгах хэрэгтэй.
Хариулах213.87.135.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах66.181.160.29
Манан бүлэг байж ядаж хавчиганаад янз бүрээр оролдож шамбааралдаж муулах өө хайсан хоосон хэтэвчит сэтгүүлчдийг олзолсоор.
Хариулах139.5.217.110
Oppshor bus bolon gadaadad mungu, ul hudluh hurungutei bolson uls tur, biznesiin hureenii humuusiig tagnuuliin baiguullaga mash sain shalgah yostoi;
Хариулах139.5.217.110
G.G
Хариулах139.5.217.110
Nyambaatariin zuw; Jagaa bol bor zurheeree zutgesen Mongoliin shildeg biznesmen; hatuu ch zuw ug heldegt n bayarlaj yawdag shuu
139.5.217.110
G.G
Хариулах139.5.217.110
Jagaagiin zuw; Undesniihee bolon Olon ulsiin hiigeed 2 Taliin hoorond batlamjilsan huuliig zurchin oppshor bused hurungu mungu, ul hudluh hurunguu bairshuulsan , uls tur, biznesiin uursdiigee jijig ulsiin tom uls turch, biznesmen gj boddog, yaridag haltar goiguudiig gadaadiin tagnuuliin albad uuniig n ashiglan daramtalj elsuuldeg yum daa