Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй

2022/05/29

УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан хүчирхийллийн золиос болсон сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас хүлцэл өчсөн байна. Тэрбээр"Амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт ажиллах зуур Дорнодын багш хүүхдүүдээ зодож буй, Эрдэнэтийн сургуулийн сурагч ахлах ангийн ах нартаа зодуулж тархины хүнд гэмтэл авсан тухай эмгэнэлтэй гэмт үйлдлүүдийн тухай мэдээллүүд сошиалаар цацагдсанд салбарын сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч гүнээ харамсаж, сэтгэл зовнин сууна. 

Хүчирхийлэлийн золиос болсон сурагчид мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас нь гүн хүлцэл өчье.

Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100% буруу. Багшид арга хэмжээ авагдах нь зүй. Гэхдээ бид тогтолцоогоо бас сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгийн амин чухал асуудал болоод байна.Дээрх үзэгдэл нь магадгүй бүр хуучирсан "хүүхдэд гар хүрч болдог" гэдэг ядуу сэтгэлгээний нэг илрэл юм. Хүүхдүүд сургууль дээрээ ч, гэр орондоо ч ийм уур амьсгалыг мэдэрч байгаа. Үүнд оролцогч гурван тал байгаа нь сурагч, багш, асран хамгаалагч гурав. Сурагчид урам зориг, чиг баримжаа өгөх ёстой бол насанд хүрсэн нөгөө хоёр талынх нь сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгаа.Энэ бүхэн мэдээж өргөс авсан юм шиг хурдан өөрчлөгдөхгүй, харин үргэлж явагдах соён гэгээрлийн ажлын үр дүнд өөрчлөгдөх ёстой. Тиймээс Боловсролын яамнаас энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ нь уг сэдвийг үргэлж анхаарлын төвд байлгахын эхлэл болно.Ёс зүйн жилийн хүрээнд зөвхөн соён гэгээрэл, нөлөөллийн ажлын зэрэгцээ бүтцийн хувьд ч хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, Боловсролын салбарын түүхэнд анх удаа хэрэгжилтийн агентлагийг шинээр байгуулж, аймаг, дүүрэг, цэцэрлэг, сургууль болгонд Ёс зүйн зөвлөл, хороог байгуулж, сэтгэл зүйчтэй болгож үйл ажиллагааг нь идэвхжүүлж байна.Мөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх болно.

Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч сурагчид болон багш нарын хандлага, харилцаанд эерэг өөрчлөлт үзэгдэж буй. Дээр дурдсан үзэгдэл ч сурагч, асран хамгаалагчийн зүгээс “шүгэл үлээж”, далд үзэгдлийг ил болгож буй эерэг өөрчлөлт юм. Урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын эхлэл тул тодорхой тайлагнах цаг хараахан болоогүй байна.Энэ ажлаа бид эрчийг нь алдуулахгүй хийж байгаа, харин үр дүнг хамтдаа хүлээцгээе. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ч үр хүүхдийнхээ төлөө, ёс зүйтэй ирээдүйн нийгмийг бүтээхийн төлөө энэхүү аянд идэвхтэй оролцож дуу хоолойгоо өргөөрэй гэж урьж байна.Эцэст нь дээрх асуудлыг бас багшийн талаас харахыг та бүхнээс хүсэх гэсэн юм. Өнөөдөр Монгол улсад багшийн ажил нь тийм ч хүсүүштэй ажлын байр байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Цалин бага, тэгсэн атал нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрхий их. Багшийн стресс дарамт хангалттай байгаа. Гэхдээ энэ нь хүүхэд зодох ёстой гэсэн үг биш нь мэдээж. 

Тиймээс Боловсролын яамнаас багшийн хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг тодотгох, ойлгуулах, хэвшүүлэх маш олон ажлуудыг эхлүүлснээс гадна нийгмийн асуудалд нь онцгой анхаарал хандуулан ажилласаар байгаа. Энэ ажилд бас багш нарыгаа идэвхтэй оролцож, санаа бодлоо уралдуулахыг уриалж байна. Эцэст нь сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэсэн 3 алтан гурвалжны хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтын дэмжлэгээр бид үе тэнгийнхний дээрэлхэлт болон сургуулийн орчин дахь бүх хэлбэрийн хүчирхийлэлд хамтдаа цэг тавьж чадна" гэжээ.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.159
    2022/05/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.188.188
    2022/05/29

    Нэг охиныг үстээд унагаачихсан. Эрэгтэй хүүхдүүд хүртэл болиочээ гэж багшдаа анхааруулж бна лээ.

    Хариулах
  • 202.126.89.99
    2022/05/29

    ажилаас нь халж шоронд хийвэл таарна

    Хариулах
  • 202.9.46.200
    2022/05/29

    Хүмүүжилгүй гөлөгнүүдийг зодох хэрэгтэй.

    Хариулах
    • 103.212.116.213
      2022/05/29

      hutsna biz chinii huuhdiig ingej nuduul chi yahuu gants hoyr tsohih bol baih ene arai denduu

    • 103.212.116.213
      2022/05/29

      uy

    • 66.181.161.84
      2022/05/29

      Orii. Cin c gsen humuujil shalan door orson bololtoi

  • 64.119.16.161
    2022/05/29

    Одооны хүүхдүүдийн аргыг олох гэж зовж бна шүү энэ хэдэн багш. Хүүхдүүдээс дутахгүй эцэг эхчүүдийн аргыг олох гэж зүдрэх юм. Орой үдэшгүй л утсаар хэрүүл хийдэг ээж аавууд бх юм. Эхнэрээ заримдаа өрөвдөх юм даа. Гар гэхээр энэ ажлаас өөр юу хийж чадах юм гэх юм.

    Хариулах
  • 66.181.161.51
    2022/05/29

    Tegwel suragcwv gsen tawsisan shaardlagiig aytaihn biylvvleh ystoi. Vvrge uhamsarlah ystoi.

    Хариулах
  • 202.55.188.85
    2022/05/29

    Хүүхэд зодохыг хүлээн зөвшөөрдөг ийм эргүү юмнууд л хүчирхийллийг өөгшүүлж байгаа юм шдээ. Ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдэж болохгүй. Гүйцээ!!!!!!!!

    Хариулах
  • 192.82.70.10
    2022/05/29

    Хэлээд болохгүй болхоор нь арга аа барсандаа л багш гар хүрсэн биз Сурагчдын сурлага багшийн ур чадварын үнэлгээнд шууд нөлөөлнө Энэ нь авдаг цалин нь буурна гэсэн үг Энэ хүү гудамжинд тамхи зуугаад гал асуугаад зогсож байвал тамхи худалдаалах цэгүүдийг бүгдийг нь хаах хэрэгтэй болох уу

    Хариулах
    • 202.21.108.17
      2022/05/29

      Bitgii teneg yum yari heleed bolohgui bolohoor zoddogiinuu.ertnii uleg bolson uzeltei teneguud l iim baidgii

    • 202.55.188.85
      2022/05/29

      За бага тэнэгтээрэй дээ. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг юм. Энэ хүүхэд ингэж хүмүүжил аваад ирээдүйд хэн болох уу?

  • 64.119.24.139
    2022/05/29

    zodoh mash buruu .huuhduuded zohih esni dun ch um uu bagshinhaa ur chadwar gedgee oor yu zaalgaj sonirhol ni tatah maygaar yriltsah ni zow.

    Хариулах
  • 64.119.23.156
    2022/05/29

    Багш зодох бол байх л асуудал. Харин хүүхдүүд нэгнээ гадуурхаж сургуулиа төгстөл зодож дарамталж гадуурхаж шоглож олон жилийн сэтгэлийн шарх үлдээдэг нь л хэцүү. Нэг л өдөр тэр дарамталж байсан лалруудыг нэг нэгээр нь олж алах болно.

    Хариулах
    • 202.21.108.17
      2022/05/29

      Bagsh zodoh ni bh asuudal gedeg chin ed erhteniig ni gemtee zuv gesen uguu tenegee

    • 103.161.242.114
      2022/05/29

      Tiishde.