Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ

2022/05/31

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа. 

Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан  Д.Сугарыг яллагдагчаар татжээ. 

Учир нь Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бусаар концессоор эзэмшүүлсэн хэргээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татсан байна. 

Тухайн үеийн ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа Д.Сугар нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргаж байжээ.



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/06/02

    эрдэнэбилэг Перу улсад 250 сая ам доллароор Уурхайн худалдаж авсан гэх юм олны үг ортой байх шүү дээ нөгөө алдарт ТӨХ сугардаггүй Сугар бас л улсад онц их хэмжээний мөнгө цувчуулсан угаасан этгээд дээ

    Хариулах
  • 66.181.177.108
    2 цагийн өмнө

    Yag zuv

    Хариулах
  • 202.126.89.162
    12 цагийн өмнө

    Энэ хоёр хүнийг сайтар шалгавал мөн ч их юм гарна даа. Даанч тэгэхгүй, тэгсхийгээд өнгөрөх байлгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургууль гээд тэр 2-ын ажиллаж байх үеийн бүх хувьчлал хуудуутай шүү дээ. Яриад байвал, шивэр авир яриа ч бүгд л ортой шүү дээ.

    Хариулах
  • 66.181.160.36
    15 цагийн өмнө

    nutgiin duu Asa atsad tsirkiig zugeer ugch shand n yapond tansaglaj baivdaa ,geh met yostoi meltes hereguud zunduu bgaa

    Хариулах
  • 202.9.46.45
    Өчигдөр

    Одоо үүрүүлэх ялаа олж ядаж байна. Одоо аль дивангаравын хэрэг олоод яллах гэтэл өө хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хаая, хаая.

    Хариулах
  • 213.87.145.148
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.81
    Өчигдөр

    Sugar bol jinxene xorchin.UHtsetsin numurr xprgodson etgeed

    Хариулах
  • 66.181.161.111
    Өчигдөр

    Дорнодод байсан төмөр замыг хуулж аваад төрд зарчихсан гэдэг юм билээдээ. Яг зөв хүнээ барьж дээ. Үндсэн хуулийн цэцэд нуугдсан нанзаддорж гэж бас хамсаатан хулгайч нь байгаа шүү барьж хориорой. Монголын ирээдүйгээс хулгайлсан новшнууд шүү наадуул чинь

    Хариулах
  • 103.111.68.3
    Өчигдөр

    СУГАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ НЬ ЗӨВ. МОНГОЛУ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ИХ ЛУЙВАРДСАН ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛ. ЯПОНД Ч ГЭЛҮҮ АНГЛИД ГЭЛҮҮ МАШ ТОМ ХАУС ЭНЭ ТЭР ЭЗЭМШДЭГ ГЭЖ БАЙГАА. САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  • 103.229.123.15
    Өчигдөр

    СУГАР олон хэрэгт оролцож, төрөөс төрсөн гэмт хэрэгтэн хэргээс яаж мултардагийг нийт монголчуудад харуулсан хүн. ТӨРД ажлаад японд хүртэл орон сууц худалдаж авталаа баяжсан АВЛИГАЧИН. ХУУЛИЙН байгууллагуудад АВЛИГАЧИД бат суурьтай байгаа учраас хэргээс мултраад гарч байсан шүү. ОДОО хуулийн байгууллагуудын АВЛИГАЧИД тусалж чадах уу? НУУГААД яахав, авлигачид байгаа.

    Хариулах
  • 103.229.123.15
    Өчигдөр

    бас л жүжиг тавьж байна уу? ИХ сүртэй эхлээд чимээгүй болдог шүү. Шударгаар ажлая гэвэл хуулийн байгууллагуудаа АВЛИГАЧДААС бүрэн цэвэрлэх хэрэгтэй. АВЛИГАД идэгдсэн шүүгч, прокурор, цагдаагийн албан тушаалтануудаа халах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.117
    Өчигдөр

    Сугар. Эрдэнэбилэг хоёр нэг тэрэгний хоёр дугуй. Төрийг үймүүлж төрөөс төрсөн луйварчин хулгайч тэрбумтангууд. Үнэхээр хууль үйлчилж хэрэг нь илрэх юм бол шорон багадана. Төрөөс хулгайлсан бүх зүйлийг төлүүлж хөрөнгийг нь хураагаад насаар нь шоронд хатаах хнрэгтэй. Гэр бүлээрээ хэдэн үеэрээ идээд ч дуусахгүй хөрөнгөтэй болсон хулгайчууд. Гадаадад орон сууцтай. Компанитай офшортой хүмүшс.

    Хариулах
  • 202.55.188.82
    Өчигдөр

    Энэ олон жилийн дараа юу даа. Энэ хүмүүст лав ххх үйлчлэх ёсгүй. Дэндүү муухай

    Хариулах
  • 202.55.188.98
    Өчигдөр

    Сугардагүй Сугар одоол үнэнд гүйцэгдэж байна уу наад нөхөрт чинь их юм бийдээ олигтойхон шалгаад бүх ноог нь гаргаарай гадаад дотоодод үл хөдлөх маш их хөрөнгө байгаа

    Хариулах
  • 192.82.67.158
    Өчигдөр

    Төрийн ард түмний өмчийг хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн үнэгүйдүүлж зарж байгаа хогийн сувдаг сэтгэлтнүүдийн хөрөнгийг хурааж хохиролгүй болго. Ард түмнээ ядуурлаас эх орноо өрнөөс гарга.

    Хариулах
  • 202.126.90.50
    Өчигдөр

    Тэр үед БХБТЯ ны сайдаар ажиллаж байсан Женкотой хачин ойрхон нэг үгээр хэлбэл Женкогийн үгнээс гардаггүй байсан иймд энэ хувьчлалд Лам Женко оролцсон байх талтай

    Хариулах
  • 202.55.188.105
    Өчигдөр

    ene ugiin gar hul n hamsaatan n shd hamf dandaa yavj bdag bsan urd n

    Хариулах
  • 66.181.177.78
    Өчигдөр

    энэ Сугараас мөн ч их юм гарна шүү төрийн өмчийг яаж үнэгүйдүүлж хувьд штлжүүлсэн амьд гэрч гардан гүйцэтгэгч байлаа

    Хариулах
  • 192.82.87.171
    Өчигдөр

    Сугарч үлддэг Сугарыг сайн шүүсийг нь шах,их юм гарна даа.

    Хариулах
    • 202.179.13.118
      Өчигдөр

      zuv