Иргэдийн мөнгийг залилсан "Бэлтэс мөрөн" ХХК-ны удирдлагуудыг хорих эсэхийг хэлэлцэж байна

2022/05/31

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудыг буюу нэр бүхий 5 хүнийг цагдан хорих шүүх хурал болж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэднийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх уг хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна.

Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан. 

Тус үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдсөн, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг нь тогтоогдсон байдаг. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.148
    2022/06/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах