Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш А нь наймдугаар ангийн сурагчдынхаа толгой, хүзүүн тус газарт нь цохиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг асуудалтай холбогдуулан аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Тухайн багш сурагчдаа “Гэрийн даалгавраа хийгээгүй” гэх шалтгаанаар зодсон байна. Дээрх асуудлаас үүдэн физикийн багш А нь уучлалт гуйж, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.
Энэхүү мэдээллийг Халхгол сумын ЕБС-ын захирал Б.Урантогос Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ “ Багш А нь сурагчдад гэрийн даалгавар өгөхөөр хийхгүй ирээд байдаг. Уг нь суурь сайтай хүүхдүүдийг чиглүүлээд явчихвал өөрсдөд нь хэрэгтэй гэж бодсон. Харамсалтай нь, би буруу арга барилаар ажиллаж, түрхэн зуурын уур бухимдлаа хүүхдүүд гаргачихлаа. Алдаа хийсэндээ маш их харамсаж байна” гэж хэлээд ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэжээ.
ЕБС-ын захирал Б.Урантогос мөн боловсон хүчний дутагдалд орж байгаа талаар ярьсан байна. Хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод ажилласан цалингийн шатлал, үнэлгээ адилхан болохоор шинэ төгсөгч нар суурин газар ажиллах нь элбэг байдаг гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.212
Хүүхдүүдийн буруу шүүдээ.Өөрсд нь ном сургах л гэж бухимдсан байна даа.даалгавараа хийх ёстой биздээ.Эрхээ мэдээд үүргээ бас биелүүлэх ёстой шүүдэг сурагчид
Хариулах213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах103.161.242.151
бурхангүй газрын бумба гэгчээр багш ховор нэрээр буруу үйлдлээр бахаа хангадаг гар байжээ, дахиж өөр газар очоод хүүхэд зодоод байваа
Хариулах202.179.25.133
Бичлэг хийсэн хүүхэд том болоол харамсах байхдаа
Хариулах66.181.160.11
Би ахмад багш хүн. Хүүхэд зодож байсан. Одоо бодоод гэмшдэг. Хүүхэд зодоод хэрэггүйээ
Хариулах192.82.76.164
зодсон дүрч харагдангүйл байна.бусад хүүхдүүд сайн багшаасаа салж байгаа юм биш биз.сурагчдаас санал авч асуудлыг шийдэх нь зөв боловуу
Хариулах202.9.46.36
Za yrshig oo ymnd garamsah bolj bna hundson bagshiin hoinoos haramsaj beal ymar medleg es surtahuuntai curagch nl oilgomjtoi
66.181.161.84
зодсон дүр харагдахгүй байна ч гэх шиг! бичлэгийг нь үзээгүй юм уу? одоогын шинэ үеийн хүүхдүүдэд гар хүрэх бүр байж боломгүй зүйл шүү ийм хүн багшлаад ч хэрэггүй цаашдаа
202.126.89.241
sanal asuulga avah ni zov suray gesend ni heregtei bagsc ch yum biluu