Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн Баасан гарагт буюу тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн газарт нэгжлэг хийн, сэжигтэй гурван этгээдийг дайчлан баривчилсан байна.
Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.36
aziin dugaar gej er n yu bdag ym? mungu n iluudeed bgaa humuus niigemdee ym hiivel ireeduid uhhed chini az bolnoo! odoo bol ingej shunaltai 1 gee shorond zalhaas uur az bhgui!
Хариулах213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах202.126.90.76
8888 УЕА ulsiin dugaariig duudalga hudalaanii uyeer zoriudaar serviriig untraaj uuriin taliin hune yalagch bolgoj avsn, ene hergiig shalgaagui!
Хариулах