Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс Мөрөн” ХХК нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргалаа.
Харин яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тодорхой газар очихыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах202.126.88.127
Gohin2 amar argaar mungu oloh gesen yumnuud hulhiduulaad bjaahdaa taarsan yumnuud
Хариулах202.55.188.105
huurhii huduunii humuusiig yum medehguiger dalimdulj aimaar hursan bgaa shuu shorond hiigeed huh horongiig huraa!!
Хариулах64.119.18.12
Ийм юманд итгээд мөнгөө өгч л байдаг, болохгүй бүтэхгүй гэдэг нь олон удаа батлагдсан шүүдээ, манайхан бас арай л хувийн хариуцлагаа мэдэхгүй юм аа, эцэст нь өөрсдийн чинь хохь л болно доо
Хариулах