Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шаардлагаар эгүүлэн татах болсон нь өнөөдрийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баатарсайхан байр сууриа илэрхийлж, цахим хуудастаа хурц шүүмж бичлээ. Тэрбээр “Олон жил ажилласан чадварлаг, туршлагатай өмгөөлөгч нар яагаад Монгол Улсын Ерөнхий прокурор болж болохгүй гэж?
Засгийн газраас Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө Ерөнхийлөгчийн шахалтаар татахаа зарлалаа. Шалтгаан нь цахим орчинд шүүмжлээд байсан юм байх аа. Өөрийг нь хууль захиаллаа гэж хардаад шүүмжлэхээр сайн хүн болж харагдахын тулд тогтолцооны асуудлыг унагачихдаг гэнэ ээ. Гэхдээ энэ инээдэм биш шүү. Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор прокурор хүн томилно гэснийг Монгол Улсын иргэнийг болгож өөрчлөх гэсэн оролдлого ингээд замхарч байх шиг байна. Прокурор хүн прокурорын байгууллагыг удирдах ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо гарч чадахгүй байсны гор нь зөвхөн прокурор биш хуульчид Ерөнхий прокурор болж чадахгүйгээр хязгаарлагдахгүй. Монгол Улсын иргэн бүр шударга ёсны илд бамбайгаар хангалттай хамгаалагдаж чадах уу гэсэн асуултыг эргэлзээтэй болгож байгаа юм.
Сошиал орчинд Д.Дорлигжаваар жишээ аваад Ц.Нямдоржийг тавих нь гэж залгаад баахан шүүмжилж орхисон. Д.Дорлигжаваас сургамж авсан бол тийм хүн дахиж тавихгүй байхад л болно. Зангарагтай хүний хийх ажил мөн боловч улстөрчдийг энэ байгууллагад оруулж хэрэггүйг монголчууд харахаараа нэг болсон. Сэдэв рүүгээ эргээд ороход прокурорт дандаа шударга хүн байдаг, гаднаас тавибал хонгилчин, рэкэтчин оччихно гэж ямар чөтгөр нь шивнээд байгаа юм бэ. Прокурор, шүүхийн байгууллагын нэр хүнд, тэнд ажиллагчдийн тухай сэтгэгдлийг гудамжинд гараад таарсан эхний хүнээс л асуу. Хууль шүүхээр явж байсан хүн бол шууд л хэлээд өгнө. Юу гэвэл “Шударга бус юм билээ” л гэх байх даа. Монголчуудын шүүх, прокурорт итгэх итгэл алдарсан шалтгаан бол тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь өөрсдөө юм. Тэгээд тэндээс нь хүн тавиад шударга болох уу.
Салбартаа удаан ажилласан хүн шударга болдог уу эсвэл ажил албан тушаалынхаа хэмжээг мэдэрч мэргэшдэг үү? Уг нь одоо энэ асуудал дээр Хуулийн сайдаар ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ дуу хоолойгоо илэрхийлэх ёстой юм. Үүнд нам, хар хамаа байхгүй. Тухай нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийнхөө ажилласан хугацаанд цагдаагийн байгууллагад салхи оруулах гээд яаж баларлаа. Өнөө цагдаагийн хурандаа нар нь тагнаж чагнаад, хүүхэн шуухны хэрэгт хийгээд баллаагүй юу. Аль нэг салбарт салхи орохгүй бол ямар аймшигтай бугладгийг Х.Тэмүүжин сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ дуугүй сууж байгааг нь “нөгөө нам” гэсэн өнцгөөс л харах хэрэгтэй байх. Сөрөг хүчин нь сөрөх ёстой гэж боддог, Ерөнхийлөгч сошиал давлагаанд автаж хуумгай шийдвэр гаргаж чиглэл өгдөг байдлаараа бид ч цаашдаа их юм дуулна даа.
За өөр талаас нь харья. Одоо ихдээ 500 орчим прокурор салбартаа ажиллаж байгаа байх. Хуулийн салбарыг бүхэлд нь аваад үзвэл багадаа таван мянган мэргэшсэн хүн бий. Хаанаас нь албан тушаалд хүн шалгаруулж томилбол илүү чанартай болох вэ. Олон хүний дундаас сонгож авах нь зөв биш үү. Хуулийн сургуулийн багш нар ч горилох ёстой шүү дээ. Ийм л өөрчлөлт хийхийг сая зогсоочихлоо гэсэн үг. Цөөхөн хэдэн прокурор дундаас дарга, орлогчийг нь сонгох явдал гарахад түүнд очихыг хүссэн хүн юу хийх вэ. Өнөө улстөрчидтэй чинь гудамж талбай, гэр оронд нь уулзаад “Би таны нутгийн чинь дүү байна. Хэний толгойг авчруулах вэ. Царан дээр тавиад ирье” гэж амлаад “Манай байгууллагын тэр чинь тэрний хүн” гээд яс хаяад давхичихгүй юу. Бодмоор л юм байсан байгаа биз?” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.83.109
Taavchignaas bolood ajilaa ogchihdog bzde..
Хариулах103.9.90.100
өмгөөлөгч чи бол мөнгийг нь авсан хүнээ хэрэг хийгээгүй болгох гэж, бүр эцэстээ ял бага өгүүлэх гэж зөвхөн тэр хүндээ л үйлчилдэг хүн шүү.
Хариулах202.21.108.207
baatarsaihan mash zuv yarij, chadaltai medlegtei shudraga zaluu, iim l humuusiig sonsoj demjeerei ard tumen mini,bi 70 garsan hugshin, iim chadaltai uhaantai zaluusiig hiigem huleej baina,
Хариулах213.87.145.148
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах176.66.87.78
Намайг гээд л...
Хариулах