ОБЕГ-ын тогооч, гал түймэр унтраах автомашины жолооч нарыг одон, медалиар шагнав

2022/06/20

Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албаны 18 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг,

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Баттогтох,

“Цэргийн гавьяаны одон”–оор НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн ахлах мэргэжилтэн, ахмад О.Оюунбилэг, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганпүрэв, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Б.Энхбат,

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн Ерөнхий тогооч, ахлагч Б.Байгалмаа,

“Цэргийн хүндэт медаль”-аар:

  • ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Г.Хатантуул,
  • НОБГ-ын мэргэжилтэн, хошууч Ш.Айжан,
  • “ДЦС-4” ТӨХК-ийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Л.Бархасбаатар,
  • НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Л.Жаргалдорж,
  • НОБГ-ын дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Халиунцэцэг,
  • НОБГ-ын Аврах ангийн мэргэжилтэн, дэслэгч Т.Түвшинбаатар,
  • НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн аврагч, ахлах ахлагч Д.Уртнасан,
  • ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Д.Бадамханд,

“Шударга журам медаль”-аар:

  • НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Саруулбат,
  • Дорнод аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаатар,
  • Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Алтансүх,
  • Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганбат нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.140.11.186
    2022/06/20

    Яг халуун цэгт ажилладаг хүмүүс цөөхөн бна ихэнх нь сэтэр зүүсэн дарга офицерууд л бна

    Хариулах
  • 203.91.115.51
    2022/06/20

    Баяр хүргэж амжилт хүсье.Та нар мундаг шүү.

    Хариулах