ЗӨВЛӨЕ: Хувцасаа гамтай өмсөх арга

2022/06/27

Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ бол хувцас билээ. Бидний олсон орлогын тодорхой хувийг хувцас худалдан авалт эзэлдэг тул бага зардлаар хувцасаа ариг гамтай өмсөх дараах зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

1. Хувцасаа бага угаах

Та бүх зүйлийг цэвэр байлгахыг хүссэндээ заримдаа цэвэрхэн хувцасаа ч хамаагүй хамаад угаачихсан тохиолдол бий юу? Энэ нь буруу юм. Хувцас угаах бүрт даавуу элэгдэж, өнгө нь бүдгэрдэг. Хэрэв таны хувцасны хэсэг дээр бага зэргийн толбо үүсвэл заавал бүгдэнг нь угаах бус тэрхүү хэсгийг л цэвэрлээд үзээрэй. Хэрэв ямар нэг зүйл үнэртээд байвал салхи сайн нэвтрэх балкон дээрээ өлгөж тавиарай.

2. Уурын индүү худалдаж аваарай

Үрчлээс нь ямар ч зүйлийг хямдхан харагдуулдаг. Түүнийг индүүдэх нь чухал ч зарим тохиолдолд индүү төвөгтэй, залхуу хүргэм байдаг шүү дээ. Мөн синтетик материалыг индүүдэхэд төвөгтэй байдаг тул сайн уурын индүүгээр хэдхэн минутын дотор бүх материалын үрчлээг арилгах боломжтой.

3. Энгийн бай

Олон зүйлс авч мөнгөө зарлагадаж байхаар өөрт таалагдсан жижиг аксессуар аваад зүүвэл энгийн бөгөөд тансаг харагдах болно.  

4. Шинэ загвар, чиг хандлагаар хувцаслаарай

Энэ нь шинэ тренд бүрийг дага гэсэн үг биш. Бага мөнгөөр авч болох гоёлын зүйлсийг заавал өндөр үнэ төлж авах шаардлагагүй. Үнэндээ үнэтэй эсвэл хямд хувцас элэгдэж дуусахын цагт үнэлэх эсэх нь юу л бол.

5. Бор биш хар өнгийг сонго.

Бор болон завсрын шороон өнгө нь ихэвчлэн хямд үнэтэй хэвлэмэл болон чанар муутай материалд ашиглагддаг. Үүний оронд гүн, тод мэдрэмж төрүүлдэг хар, цагаан ханасан өнгөөр өөрчлөөрэй.

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.41
    2024/05/15

    Ahhh

    Хариулах
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 202.55.188.41
      2024/05/15

      Eheheheheejeueueueue