Нийслэлийн Засаг Даргын А/460 дугаар захирамж гарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод эрчимжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд 2024 оны 5 сарын 17-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг, Нийслэлийн Засаг Даргын боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган, СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл, мөн дүүргийн БТСХ, Улаан загалмайн хороо, спорт хороод, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд оролцлоо.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь цаашид нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа идэвхжүүлж ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон амьдралын зөв дадал зуршилд хэвшүүлэх, монгол хүний дундаж наслалтыг уртасгах тал дээр олон үе шаттай ажлыг хийх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна