Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээрээс үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ


"Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна" гэсэн дуудлага Онцгой байдлын албанд  өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байв.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    2022/06/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах