Төв талбайд “БУРХАНЫ БҮТЭЭЛ” урладаг талбайн зурагчин Д.Должинжав

2022/07/04

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг, Сүхбаатарын талбайд баяр, баясалтай аз жаргалтай мөчүүд хөвөрсөөр. Аюулт өвчний ард гарч, жинхэнэ утгаараа зуныг тэмдэглэж буй жирийн олны энэ л агшинг гэрэл зургын хальснаа буулгаж түүх болгон үлдээж буй хүмүүс бол талбайн зурагчид юм.

Тэдний нэг, олон хүний сайн сайхан дурсамжийг мөнхөлж буй Дүгэржавын Должинжавтай ярилцлаа. Түүний хувьд 22 жил ажиллах хугацаандаа олон амьдралын өнгийг харж, түүнээсээ таашаал, урам авч байсан гэдгээ бидэнд хэлсэн юм.

Сайн байна уу ? Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу? Намайг Дүгэржавын Должинжав гэдэг. Энэ жил 70 нас хүрсэн ахмад зурагчин байна аа. Эгч нь 1979 оноос эхлэн өнөөдрийг хүртэл гэрэл зурагчнаар ажиллаж байна.

Яагаад зураг дарахаар болов?

- Зурагтай намайг холбож өгсөн хүн бол миний хань. Манай хүн 1978 онд Архангай аймгийн Хангай суманд клубын эрхлэгчээр уригдаж очоод тэндээ ажиллах явцдаа намайг сумаас зурагчин бэлтгэх 2 сарын курст суралцуулж, зурагчин болгож байсан түүхтэй. Хань минь намайг Их жанжныхаа талбай дээр бурханы бүтээл урладаг шүү” гэж хэлдэг байсан. Тэр л үг санаанаас гардаггүй тодхон үлдсэн дээ. Бид хоёр ханилаад 40 –өөд жил болсон. 2011 онд хань минь бурхан болсон доо.

Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

- Эгч нь таван хүүхэдтэй. Дөрөв нь дээд мэргэжилтэй, гадаад дотоодод ажилладаг. Том охин маань зураглаачийн мэргэжлийг өвлөн авч, түүний хүү нь фото студи байгуулаад, дөнгөж сая монтажны зураг аваад таарсан. Гурван үеийн зураглаачид нэгэн гэр бүлд байгаа болохоор үүгээрээ маш их бахархдаг даа. Өдий нас хүртлээ энэ л мэргэжлээр ажиллаж яваа болохоор сайхан байдаг. Хүүхдүүд минь халуун, хүйтэнд яагаад талбай дээр гүйгээд байдаг юм бэ? Та одоо амраач ээ гэж хэлдэг. Тэгэхээр нь би дөрвөн хананд байж байхаар ээжид нь хөдөлгөөн хэрэгтэй, нар салхиндаа гараад хааяа зураг дараад явбал сайхан шүү дээ гэж хэлдэг.

Хаана явж байна, ээж? гэж асуухаар нь гэртээ сууж байна гэж хэлчхээд санаанд оролгүй зургаа авахуулах уу миний дүү? гэж хэлээд баригдчихдаг. Тэгэхээр өө та талбай дээр яваа юм байна шүү дээ гээд тиймэрхүү хөгжилтэй юм болдог доо.

Алдарт эх юм байна шүү дээ. Ажил мэргэжлээ зэрэгцүүлэн авч явахдаа ямар ямар шагнал хүртэж байв?

- Алдарт эхийн хоёрдугаар одонтой. Ардын хувьсгалын 50,70,90 –н жилийн ойн медалиудиар шагнуулж байсан. Өнгөрсөн шинэ жилээр “Үйлдвэрлэл хоршооллын тэргүүний ажилтан” болсон.

"Би бол эгэл жирийн ард, энгийн нэгэн зурагчин" 

Зурагчин мэргэжлийн сайхан зүйл нь юу вэ?

- Хүмүүс зургаа авхуулчхаад өө ёстой сайхан гарсан байна, ямар гоё гараа вэ? гэх үгнээс авч буй мэдрэмж хамгийн сайхан байдаг. Хүмүүсийн насан туршийн дурсамж, амьдралынх нь жаргалтай үеийг мөнхөлж өгдгөөрөө бид ажил, мэргэжлээрээ бахархдаг.

Та ямар камераар зураг дарж байна?

- Анх хальсны аппаратаар буюу Зенит аппаратаар 1996 он хүртэл дарж байгаад сүүлд дижитал аппарат дээр ажиллаж сурсан. Одоо Сони камераар гурван жил дарж байна.

Ямар насны хүмүүс зураг авхуулж байна?

- Нас насны хүмүүс даруулна. Сүүлд ангийн уулзалт, төгсөлт болж, олон жилийн дараа уулзсан анд нөхдийн зургийг дарж байна. Талбай дээр ч, захиалгат газарт нь очиж авж байна даа. Өнөөдөр охинтойгоо хоёр ангийн төгсөлтийн зургийг дараад явж байна.

Нааш цааш явахад хэцүү биш үү?

- Зуны халуунд ч өвлийн хүйтэнд ч шинэ жил, цагаан сар, төгсөлт гээд зураг аваад л явна. Зураг дарж байгаа юм  чинь бахархалтай, гоё, хэцүү биш ээ /инээв/. Зуны улирал бол бидний хувьд хамгийн их орлоготой үе байдаг. Улиралын чанартай ажил шүү дээ.

"Тив дэлхийд, хөдөө орон нутагт талбайн зурагчдын авсан зургууд хойморт нь байрлаж байна. Энэ нь зурагчин бидний хамгийн бахархалтай зүйл юм."

Зураг аваад сурсан зүйл?

- Маш нарийн мэдрэмж хэрэгтэй, яльгүй алдаа гаргахад томорч мэдэгдэхээр маш хариуцлагатай ажил юм байна гэдгийг ойлгосоор ч явна. Хүний насан туршийн дурсамжийг бүтээдэг учраас хариуцлагатай хандах ёстой.  Орчны гэрэл, гэрлийн тохируулгыг сайн тааруулах нь чухал. Ний нуугүй хэлэхэд механик аппарат амархан байдаг байсан. Англи хэл мэдэх биш. Дижитал камераар зураг гоё дарахын тулд хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ суралцаад явж байна.

Зураг авахад үүсч буй хүндрэл бэрхшээл байна уу?

- Өөрөө л маш анхааралтай зураг дарахад гайгүй.  Тухайн хүнийхээ нүдийг нь аль болох цавчуулахгүйгээр, гэрэл сүүдэртэй тохируулж дарах нь чухал. Цаг агаараас болоод бага зэргийн хүндрэл үүсдэг. Салхитай үе л хэцүү, хормой үс нь хийсчих гээд байдаг юм. Тухайн хүний санаа сэтгэлд таарсан зураг гаргах ёстой учраас хүнийхээ хүслийг сайн сонсвол бусдаар гайгүй шүү.

Өөрийн тань дардаг зургын төрөл?

- Хөрөг зураг авдаг. Хөдөлгөөнгүй тэгш авахад сайхан болдог. Их хичээдэг шүү.

Хөдөө гадаа зураг авч байв уу?

- Архангай аймгийн Хангай сум, Тариат, Өндөр-Улаан сумын дунд нэг жилийн хугацаанд зураг авч байсан. Төлөвлөгөө даалгавар аваад аймгийн фото студид зургаа авч байлаа.

Өнөөдөр хэдэн зураг дарав?

- Өнөөдрийн хувьд 70- аад зураг аваад явж байна.Өдөр өдрөөрөө л барагцаална уу гэхээс зурагчин болсноосоо хойш хэдэн зураг дарснаа хэлж мэдэхгүй тийм хэмжээний их зураг дарсан байна.

Зурагчин хүн өөрөө зураг дарах, өөрөө хүнээр зургаа даруулах өөр байх?

- Тийм шүү. Бид хүний зураг авч байснаас өөрсдийнхөө зургийг авхуулж сураагүй юм байна шүү дээ гээд инээлдээд өнгөрдөг. Өөрсдөө бид “Дурсамж Холбоо” -ны үйл ажиллагаа, шинэ жил гэх мэт зургаа даруулах болоход апаратт луу хараад ийм байдаг юм байна шүү дээ гээд сонин мэдрэмж мэдэрдэг.

Сүүлд ямар хүмүүсийн зургийг дараад сэтгэлд тань үлдсэн бэ? 

- Хамгийн сүүлд уржигдар ээж хүүгийн зургийг хоёр янзаар дарсан. Одоо бодох нь ээ маш гоё гарсан байна гэж хэлсэн тэр л мөч түрүүнд санагдаж байна. Залуухан ээж хүүтэйгээ даруулахад бага залуу насаа харсан мэт энэ охины ирээдүйд маш гоё амьдрал хүлээж байгаа байх даа гэсэн бяцхан атаархал төрж байлаа.

Зурагчин болох хүсэлтэй дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

- Зурагчин хийхэд нарийн мэдрэмж шаардана, тэр хүнийг аль болох гоё, гоо сайхан талаас нь авах хэрэгтэй. Хамаг юм бороо мэт арилна, харин зураг шороо мэт үлдэнэ гээд тийм үг байдаг шүү дээ. Тийм л гоё мэдрэмж хүнд өгдөг тул, хийгээд үзэхэд жаргалыг түгээх гоё мэргэжил шүү гэж хэлье даа.

Ярилцсанд баярлалаа.

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/07/08

    Nice

    Хариулах
  • 64.119.17.215
    2022/07/05

    Должинжав маань сэтгэл сайтай хүнлэг сайхан ээж л дээ. Ийм хүнээс гэрэл зургийн жинхэнэ урлан хайр зөөлөн сэтгэл инээд баясал сэтгэл догдлол харагдсан уран сайхны агшны үйлчлүүлэгчийн дүр зураг харагддаг. Тэхлээр би сайн уран бүтээлч туршлагатай гэрэл зурагчин гэж хэлээд байгаа юм. Өөрөө ч сайхан сэтгэлтэй. Инээж явдаг. Тэр нь ч уран бүтээлд нь гярхай ажиглалтын үр дүнгээр тодордог. Должижавтаа баяр хүргэе. Б Тулгабат Гэрэл зурагчин Зохиолч Сэтгүүлч. МУСТА.

    Хариулах
  • 66.181.161.20
    2022/07/05

    Сайхан эгчдээ ажилд амжилт амьдралд нь аз жаргалыг хүсье та минь урт насалж удаан жаргаарай та минь олон жил явж байна даа

    Хариулах
  • 213.87.132.88
    2022/07/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.204
    2022/07/03

    Анги хамт олныхоо уулзалт болгоны зургийг энэ олон жилд дурсамж болгон авч хадгалуулсан ажилсаг найздаа хамгийн сайн сайхныг хүсэе.

    Хариулах
  • 77.205.117.171
    2022/07/03

    Durtai ajlaa xiisen shig baigaa zuildee setgel xangaluun amidardag ur xuuxduuddee xairlagdaad nas bol too gedgiig yaruu todoor uzuulj baigaa ajilsag xun baina daa

    Хариулах