Б.Дэлгэрмаа: Сайн багш, сайн материал хэрэгтэй ч 100-гийн 99 хувь нь өөрийн хүчин чармайлтаас хамаардаг

2022/07/06

Залуучууд зуны цагт хэлний шалгалтанд бэлдэх, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулдаг билээ. Сургалтанд суухаас илүүтэй бие даан бэлдэх нь ихэссэн энэ үед хэрхэн илүү үр дүнтэйгээр бэлдэх, хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа зэргийн талаар Tactics of Diana сургалтын үүсгэн байгуулагч, багш Б.Дэлгэрмаа-тай ярилцсан юм.

Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

  • Сайн байцгаана уу. Намайг Болдбаатарын Дэлгэрмаа гэдэг. Анх Америкт сурах томоохон боломжыг олж авах үед дөнгөж 10 настай байж. Одоо бол МУИС-д Олон улсын харилцаа чиглэлээр гуравдугаар дамжаанд суралцдаг. Өөр орны хэл соёлтой танилцаж, сурч боловсорсон туршлагаасаа та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна.

Өөрийн гэсэн сургалт нээх шалтгаан, сэдэл юу байсан бэ ?

  •  Америкийн сургалтын систем нь Монголоос их ялгаатай байдаг. Монголын боловсролын систем бүгдийг нь хүчээр цээжлүүлээд дараа нь тэр нь үр дүнгүй, өөрт үлдсэн зүйлгүй хоцордог. Харин Америк-д аль болох удаан хугацааны турш сонирхолтой аргаар хүүхдэд мэдээллийг яаж хүргэж, хэрхэн мартуулахгүй байх вэ гэдэг дээр илүү анхаардаг. Тэр арга барил нь надад их үр дүнтэй санагдаж байсан. Анх ямар ч англи хэлний мэдлэггүй нэгдүгээр түвшинтэй очоод зургаахан сарын дотор 4-р түвшинлүү орж байсан. Өөр дээрээ дүгнэлт хийгээд бодоод үзэхэд их үр дүнтэй арга барил шиг санагддаг. Монголд ирсэн хойноо хичээлийг хүчээр хийдэг, дургүй болчихсон хүүхдүүдэд өөр сонирхолтой байдлаар яг тэр мэдээллийг өөрийн болгож чаддаг шүү гэдгийг харуулахыг эрмэлзэж, анх сургалтаа нээж байсан.

"Хэдэн дүрмээ дахин дахин нүдээд, намар тэрийгээ дахиад л давтаад сэргээгээд байдаг"

Хүмүүсийн хэл сурахдаа гаргадаг түгээмэл алдаа юу вэ ?

  • Монголд ямар ч сургалтын төв байсан, ахлах сургууль, их сургууль ч ялгаагүй яг нэг л аргаараа явдаг. Хэдэн дүрмээ дахин дахин нүдээд, намар тэрийгээ дахиад л давтаад сэргээгээд байдаг. Ямар ч өөрт үлдсэн зүйл байдаггүй. Англи хэлийг олон жил үзэж байгаа гэдэг ч дорвитойхон шиг хэдэн үг, харилцан ярианы бүтэн өгүүлбэр ч гаргаж чаддаггүй хүүхэд олон. Ямар ч хэлийг сурахад үндсэн дөрвөн ур чадвар шаардагддаг. Ярих, сонсох, бичих мөн уншиж ойлгох. Хүмүүс энэ 4 ур чадварыг зэрэг сайжруулахын оронд нэг нэгээр нь бэлдээд байдаг. Жишээ нь, тодорхой нэг мэдээллийг уншаад ойлгодог хүмүүс дандаа махчилж орчуулдаг. Махчилж орчуулах үед тухайн улсын ялгаа, өв соёлых нь тогтсон хэллэгүүд өөр өөрөөр ялгаатай гарч ирдэг. Тэрийгээ хүчээр цээжлээд байдаг. Тэрний оронд уншиж ойлгохын тулд бүлэглээд ерөнхий гол санааг нь гаргаж авч сурах хэрэгтэй. Түүнээс гадна сонсох тал дээр өөрийнхөө дуртай, сонирхдог чиглэлээрээ кино үзэж, дуу сонсох аргаар хөгжүүлбэл дуудлага дээрээ хүртэл сайжирдаг.

Хэлний шалгалтанд ямар арга барилаар бэлдвэл илүү үр дүнтэй вэ ? Юуг анхаарах хэрэгтэй вэ ?

  • -Миний хувьд аль аль шалгалтыг нь 2 удаа өгч байсан. Тэр туршлагаасаа хуваалцвал хамгийн том алдаа нь практик дээр гарж ирдэг. Нэг сургалтанд суугаад л өндөр оноо авчихна гэж бодоод байдаг. Хэдий сайн багштай, сайн материалтай байх хэрэгтэй ч гэсэн 100-гийн 99 хувь нь өөрийн хүчин чармайлтаас хамаардаг. Өөртөө өдөр өдрийн нарийн төлөвлөгөө гаргаад, долоо хоногийн хэддэх өдөр нь аль дасгалуудыг хийх, алийг бэлдэх вэ гэдгээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүй гэнэт шалгалтынхаа өмнөх өдөр ухаан ороод “Надад туслаач, арга зааж өгөөч” гээд байдаг. Тэгэхээр хувийн төлөвлөлт их чухал. Мөн практик буюу өмнөх жишиг даалгавруудыг бүгдийг нь нэг бүрчлэн хийх хэрэгтэй. Зүгээр тэдэн оноо авчихлаа гээд орхих биш, асуулт бүрийг нэг бүрчлэн задалж ямар төрлийн асуултыг аль арга барилаар хийх байсан, яагаад энэ хариулт нь оновчтой бусад хариулт нь буруу байгааг ойлгож анализ хийх хэрэгтэй. Шалгалтын бүтцээ сайн судлаад өөртөө таарсан арга барилтай, хийх дараалалтай болох нь чухал. Цагтай уралдаж хийдэг болохоор цагийн төлөвлөлтөө гаргаад нэг асуултыг хэр их хугацаанд хийх, хэддэх минут гэхэд тэр хэсгүүдээ дуусгасан байх ёстой гэх мэт зүйлсээ бүгдийг нь тэмдэглээд тогтсон системтэйгээр явах хэрэгтэй байдаг. Нэмж хэлэхэд интернетэд TOEFL-ын мэдэх ёстой хэдэн мянган үг байдаг. Энэ нь дэмий цагийн гарз байдаг шүү.  

Чинийхээр хамгийн чухал дадал хэвшил юу вэ ?

  • -Хувийн төлөвлөлт гэж бодож байна. Сурахынхаа хажуугаар сургалтаа явуулаад давхар контентоо бэлдэх зэрэг олон ажлыг нэг дор амжуулах хэрэг гардаг. Тэр бүрийг тэнцвэржүүлэхээс гадна давхар найзуудтайгаа уулзаад, гэр бүлийнхэндээ цаг гаргах гэх мэт энэ бүгдийг зохицуулахад тусалдаг зүйл маань миний хувийн төлөвлөлт. Бараг үүгээрээ бахархдаг гэхэд болно. Анх Америкт очиход сургуулиас нь даалгавраа тэмдэглээд явах тусгай дэвтрээр хангаж өгдөг. Багш нар тэрийгээ хөтөлж байгаа эсэхийг нь байнга шалгана. Багаасаа ийм зуршил суучхаар Монголдоо ирсэн хойноо тэр дэвтрээ гараараа зураад ч байсан хамаагүй хийгээд хөтлөөд байдаг. Цагаа зөв зохицуулах, бүх зүйлээ няхуур хариуцлагатайгаар цагт нь амжуулах зэрэгт их хэрэгтэй байдаг. Тэр арга барил байгаагүй байсан бол өдийд энэ бүхнийг амжуулж чадахгүй байсан байх.

"Хичнээн аав ээжийгээ бахархуулах гоё ч гэлээ түүнээс илүү өөрийнхөө төлөө хичээгээрэй"

Инстаграм дээрээ их сонирхолтой контент хийдэг харагдсан. Анх контент хийе гэсэн сэдэл юунаас төрж байсан бэ ?

  • Монголын хувьд сургалтанд суух гэдэг том бэрхшээл болдог. Цалин орлого багатай, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед давхар сургалтанд суух нь санхүүгийн хувьд асуудал болдог. Тиймээс үнэхээр сурах хүсэл тэмүүлэлтэй хүмүүст зориулж сонирхолтой аргаар, оновчтой зөв дуудлагыг нь үнэгүй сурах боломж олгохын тулд анх контентоо бэлдэж эхэлсэн. Ямар үгийг ярианы хэлэндээ түлхүү хэрэглэдэг, тэр үг нь монголоор ямар тогтсон хэллэгийг илэрхийлдэг зэргийг сонсох мөн унших арга ашиглан бусдад хүргэдэг байгаа.  

Шалгалтанд бэлдэх үеийн сэтгэлзүйн хувьд зөвлөгөө өгөхгүй биз?

  • Шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүддээ хэлэхэд өөрийгөө хэтэрхий хүчилж, эрүүл мэндээ битгий золиослоорой. Би шалгалтанд бэлдэж байх үедээ гэр бүлийнхэнтэйгээ аялахыг хүртэл хойш нь тавьж байсан. Гэрийхэн маань явсан хойно ганцаараа үлдээд эсээгээ бичдэг, хажууд зурагт үзээд суухад нь шалгалтаа бэлдээд л суудаг байсан. Мэдээж тодорхой хэмжээний золиос хэрэгтэй ч гэсэн өөрийн чинь сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлөх хүртэл нь битгий золиос гаргаарай. Тодорхой хэмжээнд өдөр болгон хичээх хэрэгтэй ч тэрийгээ тэнцвэржүүлээрэй. Түүнээс гадна ази хүмүүсийн дунд илүү их анзаарагддаг. Аав ээждээ бахархуулах гээд аясыг нь хараад гүрийгээд байдаг. Би ч гэсэн анх шалгалт өгөхдөө аавийнхаа хүлээлтэнд хүрч чадаагүй юм шиг, аав минь сэтгэл дундуур байгаа юм шиг санагдаад, тэрнээсээ болж нилээн гутарч байсан. Хичнээн аав ээжийгээ бахархуулах гоё ч гэлээ түүнээс илүү өөрийнхөө төлөө хичээгээрэй. Өөрөө хамгийн сайнаараа хичээсэн гэдгээ мэдэж байгаа бол өөрийгөө мундаг байсан, сайн байсан гээд өөрийгөө шагнадаг байгаарай гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. 

С.Анужин



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.89.19
    2022/07/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.204
    2022/07/06

    Мундаг охинд амжилт хүсэе

    Хариулах
    • 64.119.17.42
      2022/07/07

      Баярлалаа танд

  • 66.181.178.188
    2022/07/06

    Ямар мундаг охин бэ ийм ирээдүй биднийг манлайлна. Амжилт

    Хариулах
    • 64.119.17.42
      2022/07/06

      Маш их баярлалаа

  • 66.181.161.98
    2022/07/06

    :3

    Хариулах