Өглөө өлөн элгэн дээрээ ус уухгүй бол ходоодны шарх үүсэх эрсдэлтэй

2022/07/07

Хүмүүсийн өдөр тутмын амьдралын буруу хэвшлээс үүдэн эрүүл мэндтэй холбоотой олон өвчнүүд үүсдэг. Үүний нэг илрэл нь хүмүүс өглөө эрт босохгүй байдлаас үүдэн ходоодны шарх зэрэг олон өвчлөлүүд үүсч байгаа юм.  

Энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Лхагважав: "Хүмүүс өлөн элгээ өглөөгүүр заавал тайлах ёстой. Хүний хоол боловсруулах систем нь ходоод, нойр булчирхай, цөс зэргийн шүүрлүүд ялгарч хоолыг ходоодонд дулааны аргаар боловсруулдаг.

Иймд өглөө заавал өлөн элгээ тайлахыг зөвлөж байна. Учир нь 07:40-09:40 цагийн хооронд цөсний шүүрэл, нойр булчирхайн хоол боловсруулах шүүрлүүд нь идэвхтэйгээр ялгарч, ходоод руу орж байдаг.

Өөрөөр хэлбэл, ходоод хүчиллэг болоод хоол хүнсийг хүлээж авахад бэлдээд болдог гэсэн үг. Тийм үед нь заавал хүнд хоол хүнс хэрэглэх шаардлагагүй бөгөөд аяга цай, талх эсвэл өндөг зэрэг хөнгөхөн зүйл идэхэд хангалттай. Ингэхээр хоол боловсруулалтдаа бэлэн болсон ходоод хэвийн ажиллаад эхэлнэ.

Гэтэл бид тэр их хүчил ялгарсан ходоодонд ямар нэг байдлаар ус ч уухгүй, цай ч уухгүй явахаар сүүлдээ бүр огиулах зэрэг мэдрэмж төрдөг. Энэ нь өөрөө ходоодны шарх зэрэг бусад өвчлөлүүд үүсдэг гэсэн үг. Тиймээс өлөн элгээ заавал тайлах нь зүйтэй" гэв.

Иймээс та бүхнийг өглөө заавал ус уухыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.145.229
    2022/07/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах