Б.Эрдэнэцогт: “Б.Эрдэнэцогт архичин болоод үхсэн” гэж хэлүүлж аав ээжийнхээ ясыг нь өндөлзүүлэхийг хүсээгүй

23 цаг 16 минутын өмнө

Moнголчууд ямар ч баярыг тэмдэглэх дуртай, баяр тэмдэглэхдээ заавал архи уудаг муу зуршилтай. Ялангуяа хүүхдүүдийнхээ дэргэд архидан тэдэнд муу үлгэр дууриалал үзүүлж байгаа нь хамгийн харамсалтай. Тэдний тархинд архи муу муухай зүйл биш, хүмүүсийн ѳдѳр тутмын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг нь юм гэсэн ойлголт сууж байна.

Тэгвэл эсрэгээрээ архинаас гарч өөрийгөө ялж, амьдралаа өөрчилж чадсан хүмүүс ч бий. Тэдгээр хүмүүсийн нэг нь эдүгээ 60 нас хүрч яваа Б. Эрдэнэцогт, түүний эхнэр З.Үржинханд нар юм. Тэд хоёул өмнө нь архины хамааралтай байжээ. Харин одоо тэд архинаас гараад сайхан амьдарч явна. Иймд та бүхэнд тэдгээр хүмүүстэй хийсэн ярилцлагыг онцлон хүргэж байна.

  • Сайн байна уу? Эхлээд та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулаач

Би 1960 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. 1982 онд цэрэгт яваад ирсний дараа жил аав минь хөдөө хэдэн малынхаа хойноос явж байгаад шуурганд нас бараад, ээж маань өвөл нь өвчнөөр нас барсан. Ингээд би эмээтэйгээ хоёулаа үлдсэн.

Айлын ганц хүүхэд учир би эмээ дээрээ дутагдаж гачигдах зүйлгүй өссөн. Анх цэрэгт явахын өмнө 17-18 настай байхдаа найзуудтайгаа архи уудаг байлаа.

Цэргээсээ халагдаж ирсний дараа нь би хань ижилтэй болоод аймгийн төв дээр ирж, барилгын газар нярав хийж яваад, 1991 онд ардчилал гарч, зах зээлийн хуулиар ажлын цомготголд орсон юм. Түүнээс хойш хот аймаг хоёрын хооронд ирж очиж байх явцдаа л архинд орж эхэлсэн дээ.

Тэрнээс үүдээд эхнэр, хүүхдээсээ салж, 2000 оноос эхлэн архины гүн хамааралтай болж эхэлсэн. Гэр бүлээсээ салахад хоёр хүүхдийн минь нэг нь зургаан настай, нөгөөг нь есөн настай байсан санагдаж байна. Тэрнээс хойш би өөрөө ч үр хүүхдүүд дээрээ очихгүй, тэд ч бас ирэхгүй байсаар арван жилийг үдсэн. Тэр үеэс л яаж архинаас гарах вэ гэж бодож эхэлсэн дээ.

  • Та архинаас гаръя гэсэн шийдвэрээ хэзээ, хэрхэн гаргаж байв?

Хамаатан садан, хань ижил, түших тулах хүн байхгүй учир их ганцаардсан. Мэдээж архины хамааралтай учраас траншейнд орохгүй шиг айл хэсээд л амьдарч байв. 2001 оноос хойш 2015 он хүртэл ийм байдалтай явсан.

2015 оны намар Ханын материалын ойролцоох ХНХ-ийн газарт очлоо. Очих үед тэнд хоол ундтай, өөрийн тааваараа байх боломжтой байв. Тэр үед би “Эндээс л архинаас гарах юм байна” гэж бодсон доо.

Түүнээс хойш 12 сар хүртэл архи уулгүй явсан. Анхнаасаа архи уухгүй гэсэн зорилго тавиад орсон. Эхэндээ таньдаг хүнгүй, яриа хөөрөө байхгүй их л хэцүү санагддаг байсан шүү. Дараа нь он гараад эмнэлэгт хэвтсэн ч архи дарс уугаагүй. Тэр үед л архи уусан хүн харахаар сонин санагддаг болсон.

  • Та тэнд очсоноос хойш өмнө нь цуг уудаг байсан хүмүүстэйгээ уулзсан уу?

Нэг удаа би тэр хэдтэйгээ уулзах гээд эмнэлэгээс чөлөө аваад очлоо. Нөгөө хэд маань өнөөх л хуучны янзаараа архи уугаад сууж байна. Тэгээд надад архи хийж өгөхөд нь би “Үгүй ээ, хөгшин нь уухгүй байгаа” гэхэд надаас “Хэдэн сар болж байна?” гэж асуухад нь би “5-6 сар болж байна“ хэмээн хариулахад өнөө хэд “Өө болоо ш дээ. Нэг нь ч гэсэн архинаас гарч байвал болж байна” гэх тэр үед урам авсан. Хүн чинь урмаар тэтгэгддэг амьтан шүү дээ. Тэр л урмаар өөрийгөө зоригжуулаад цаашдаа архи уухгүй шүү гэж шийдсэн юм. Түүнээс хойш жил болоход архины шил биш өөрт хэрэгтэй зүйлстээ л анхаарах болсон доо.

  • Одоо та архи уухгүй хэр удаж байна?

“Аав ээж, хөгшин ижийгээ амьдад нь баярлуулж чадаагүй хүн ядаж чихийг нь хангинуулахгүй байя даа” гэж өөртөө зорилго тавиад долоон жил болж байна. Одоо архи уухгүй байгаа.

  • Архи уухгүй байхын тулд хүн яах ёстой юм бэ?

“Би уухгүй” л гэсэн зорилго тавь. Цуг архи уудаг улсуудаас хөндийр, аль болох архи уудаггүй улстай нийлэх хэрэгтэй. Өмнө нь цуг нийлдэг байсан нөхдөдөө аль болох “Архи уухгүй бай” л гэж хэлдэг. Зарим нь хүлээж аваад, архи уухаа болиод ажил төрөл хийгээд сайхан л амьдарч байна.

  • Тантай цуг архи ууж байсан нөхдөөс одоог хүртэл архинаас гарч чадаагүй, гарах гээд хичээж байгаа хүмүүс байна уу?

Одоо найзуудаас ханын материалын эцэст архинаас гарах гээд халамжинд байгаа, гарч чадахгүй хүмүүс байна. Нас нь бас л 40, 50 гарчихлаа. Архинаасаа гарч чадахгүйгээс болоод эхнэр хүүхэд, хань ижил дээрээ ч очиж чадахгүй хэцүү л байгаа.

Гэхдээ надтай цуг байгаад архинаас гарсан хоёр гурван хүн байна. Жишээ нь, төмөр замын вокзал дээр төгөлдөр хуур тоглодог байснаа дараа нь, төв талбай дээр гитар тоглоод од болсон Б. Анх-Амгалан хүртэл надтай цуг байсан. Тэр хүртэл “Архинаас гарах юмсан” гэж их ярьдаг л байлаа. Тэгэхэд нь би түүнд хандаж, “Миний дүү залуу хүн учраас архинаас гарна. Одоо бол энэ архиар юу гэхэв. Цаг үе хэцүү болж эхэлж байгаа учир насны залуу дээрээ амьдралаа бод” гээд л хэлж байсан санагдана.

  • Архи ууж байх үедээ уухгүй нэгнийгээ архиар шахдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

Нэг нэгнээ хар багаасаа сайн мэддэг ойр дотны найзууд бол “Архи уухгүй” гэж хэлвэл “Болж дээ. Нэг маань ч гэсэн архинаас гараг. Ёстой чи мундаг” гээд хэлдэг. Түүнд нь урамшдаг. Харин зарим нь “Нэг татчих” гээд л шахдаг. Архи уудаг улсуудыг их сэтгэл хөнгөнтэй улс гэдэг шүү дээ.

  • Сэтгэл хөнгөн гэдэг юу гэсэн үг юм?

Хүмүүс хоорондоо инээж хөхрөлдөөд, хуучнаа дурсаж ярихад нь өөрөө тэр орчинд нь ороод “Ганц татчихад яах вэ дээ” гэдэг сэтгэл төрөхийг хэлдэг. Харин сэтгэлийн хаттай, биеэ барьдаг улсууд бол өөр л дөө. Тэдгээр хүмүүс ядаж л биеэ аваад явж чаддаг. Нөгөө сэтгэл хөнгөн улсууд бол “Эд нар ууж байгаа юм чинь би бас ууя” гээд алддаг. Сэтгэл хөнгөнтэй улсууд л архинд орчих гээд байдаг талтай.

Архинаас гарна гэдэг аягүй хэцүү л дээ. Их тэвчээр шаардана.

  • Ер нь хүмүүс яагаад архинаас гарч чадахгүй байгаа юм бол? Тухайн хүнээсээ л шалтгаалаад байна уу?

Өөрөө өөрийгөө л ялж дийлж чадахгүй байгаа. Нэгэнт өөрт нь санаа байсан ч нөгөө талаараа хамаарал гэдэг зүйл их байдаг учраас хүн архинаас “Гаръя, болъё” гээд  олон сар жил уухгүй явсан ч нэхэгддэг. Тэгэх үед жоохон далим гаргаад уучихна. Би гэхэд 10 жил архи уусан учраас “Ганц татчихдаг юм билүү” гэсэн бодол зөндөө төрдөг.

Хүн болгоны бодол өөр учраас дандаа над шиг бодно гэж юу байхав дээ. Гол нь яаж гарах вэ гэдэг л чухал. 

 Жишээ нь, нэг нөхөр эхнэр хүүхэд дээрээ очлоо гэхэд, эхнэр нь:

“Чи ажилгүй хар ус зуслаад, дэмий тэнээд, гэрт хэвтээд, хүнээр тэжээлгээд байх юм. Одоо гэртээ ирсэн юм чинь ажил төрөл олж хийгээч” гээд л хэлэхээр нөгөө хүний уур нь хүрээд, гэрээсээ гараад архи уудаг. Нэг уугаад согтоно. Өглөө сэрээд архинаас өөр зүйл бодохгүй. Тэгээд л архинаас гарч чадахгүй байдаг. 

Эсрэгээрээ аав ээж бол “Ашгүй хоёр сар уухгүй. Гэртээ хэвтэж байг” гээд ажил төрөл нэг их хийлгэдэггүй.

Харин бүр эсрэгээрээ очих газаргүй бол бас хэцүү. Би яг өөрийн биеэр туулж мэдэрсэн. Орой болоход хаана очиж, хэнийд байх вэ л гэж бодогддог. Архи уудаг хүнийг архи уудаг газар байлгана уу гэхээс өөр газар бол байлгахгүй. Тэгээд л архи уудаг газар бараадаад л хэрэлдэх үедээ хэрэлдээд, ноцолдох үедээ ноцолдоод, өвлийн хүйтнийг даваад, урин дулааны цаг болоход хаа хамаагүй газар явна. Тэгээд л архинаас гарч чадахгүй арван хэдэн жил болчихож байгаа.

  • Хэрэв та одоог хүртэл архинаас гараагүй бол юу хийж байх бол гэж бодож байсан уу?

Бодолгүй яахав. Би 2015 онд архинаас гараагүй бол өдийд амьд байхгүй байх. Харин одоо архинаас гарсан байгаадаа их сэтгэл хангалуун байгаа.

  • Архинаас болоод гэр бүлээсээ салсан, ажилгүй болсон олон  хүмүүсийг харж байсан. Тэр дундаас архинаасаа гарч чадахгүй явсаар байгаад харамсалтай нь нас барсан хүмүүс байгаа болов уу?

Архинаасаа гарч чадалгүй нас барсан хэд хэдэн найзууд байна. н.Оюундэлгэр гээд найз минь байсан юм. Тэр найз маань төмөр замын харуул, манаач хийдэг. Нэг өдөр шөнө манаатай хоноод, өглөө ажлаа хүлээлцээд, цасаа шүүрдэж байхдаа гэнэтхэн харваад нас барсан. Дөнгөж архи уухгүй овоо ажил төрөл хийгээд эхэлж байсан юм. Би одоо бодохнээ: “Арай хэдэн жилийн өмнө архиа больсон бол” гэдэг бодол төрдөг дөө.

  • Архинаас гарахаар шийдэхэд тань юу нөлөөлөв?

Надад архинаас гарах шалтгаан байсан. Тэр бол бусад хүмүүст “Б.Эрдэнэцогт архичин болоод үхсэн шүү дээ” гэж хэлүүлж намайг арай ядан өсгөсөн аав ээжийнхээ ясыг нь өндөлзүүлэх биш, харин “Нилээн архи ууж байсан. Одоо архинаас гараад, сайхан амьдарч байгаа” гэж хэлүүлэн тэнгэрээс харж байгаа аав ээжийгээ баярлуулж амьдрахыг хүссэн.

Ер нь хүн ганц бие явахад ядрахын цагт тулж түших хүнгүй үед өөрөө өөрийгөө л авч явах хэрэгтэй байдаг. Жишээ нь, гудманд архи ууж, гадаа унтаад байгаа хүмүүс 11-12 сард тасартлаа архи уугаад, хөл гараа хөлдөөгөөд, мухар болох юм бол очих газар байхгүй тэр хүнийг хэн харж хандах юм бэ л гэдэг наад захын юмыг бодох хэрэгтэй.

Тиймд “Чи тэнэг хүн биш бол архиа хая” гэсэн шаардлагыг өөртөө тавьсан.  

  • Өнөөдөр тэр дундаа залуучууд архийг идээний дээж биш, энгийн унд цай мэт хэрэглэдэг болчихжээ гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл ахмад хүнийхээ хувьд та залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

Залуу хүмүүс бол өнөө маргаашдаа болчихно л гэдэг. Тэгэж л битгий бодоорой. Ерөөс “Архинаас яг одоо гарна” гээд шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ архинаас “Дараа яг гарна” гээд хойш нь тавиад байвал улам л доошоо орно. Мөн эрхэмлэж явдаг хүмүүсээ нэн тэргүүнд тавь гэж хэлье даа. 

Эхнэр З. Үржинханд:

  • Та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулаач

Би 1961 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Аав ээж Завхан аймгийн хүмүүс.

  • Та нөхөртэйгөө хэзээ анх танилцсан бэ?

Нөхөр бид хоёрын хэн хэнийх нь хувьд энэ амьдрал хоёр дохь амьдрал. Анх 1980 онд хүнтэй сууж, 1983 онд анхны хүүхдээ, 1985 онд хоёрдохь хүүхдээ төрүүлсэн. Нэг хэсэг манай монголчууд архинд орлоо шүү дээ. Би эхэндээ хойшоо явж наймаа хийж, хажуугаар нь юм оёж зардаг байсан. Тэр хэрээр амьдрал дээшилж, олон найз нөхөдтэй болсон байдаг. Сүүлдээ архинд гүнзгий орж эхэлсэн дээ. Том хүү маань 2011 онд гэдэсний сүрьеэгээр, дараа нь яг тэр оны найман сард анхны нөхөр маань элэгний өвчнөөр өөд болсон. Тэгээд би ганц бие үлдсэн юм.

Дараа нь “Бетел Монгол” гэж сүмд дөрвөн жил амьдарсан. Тэнд байхдаа их юм сурсан даа. Сүмээсээ гарсны дараахан би амьдрах ухаан төв дээр очиход хажууд нь “Агуу Гэрэл” гэдэг цуглаан байлаа. Тэнд одоогийн хань Б. Эрдэнэцогттойгоо анх танилцаж суусан. Тэр үед хань маань архины асуудлаа шийдсэн байсан юм.

Хүн архи уухгүй байхаар орчин ахуй шал өөр болдог юм байна лээ. Үерхэж нөхөрлөж байсан хүмүүс өөр болно. Тэгээд нөхөр бид хоёр амьдрах ухааны төвөөс гараад анх ханилж эхэлсэн жилээсээ ногоо тарьж эхэлсэн дээ. Одоо бол чамлахааргүй сайхан амьдарч байна.

Миний ганц сурсан зүйл бол байгаа юмандаа сэтгэл хангалуун, бусдыг уучилж чаддаг байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ийм л түүхтэй дээ. Би гол нь архины асуудлаа шийдэж чадахгүй байх үед манай хүн өөрөө уухаа больсон учраас яг хажууд нь байхаар хүн уухаа больдог юм байна лээ. Одоо бид хоёр гараад явлаа гэхэд уулзаж учирч байгаа хүмүүсийн яриа хөөрөө, архи уухгүй амьдралын төлөө явж байгаа хүмүүс өөр байдаг юм ш дээ. Бас нэг нэгэндээ дэмтэй. Одоо бид хоёр сэтгэл хангалуун байна.

Миний том хүүгийн хоёр охин байдаг юм. Тэр хоёр минь одоо том болж байна. Бид хоёр тус болж чаддаггүй ч гэсэн манай хүнд бол их сайн. Гэр доторх уур амьсгал гоё болж эхэлж байгаа.

  • Өмнө нь тантай цуг байсан найзууд одоо байгаа юу?

Одоо бол би нэг их хүнтэй найзалж нөхөрлөөд байдаггүй. Өмнө нь анх наймаа хийгээд амьдрал ахуй дээшилсэн байх үед найз зөндөө байсан. Харин намайг архи уугаад эхлэх үед зарим найзууд маань зайгаа барьж эхэлсэн. Тэгээд архины хэдэн найз нартайгаа тунаад үлдсэн дээ. Найз гэж ерөөсөө хамтран архидагчид үлддэг юм байна.

  • Архинаас гарахаар шийдэхэд тань юу нөлөөлөв?

Хүн архийг дурлаж уудаггүй шүү дээ. Хүмүүс архийг буруу гэж бодсон мөртлөө уугаад байдаг. Тэр үед би бага хүүтэйгээ байсан юм. Гэхдээ бага хүү маань бие муутай, эмч нар хүртэл “Ер нь удахгүй шүү” гэж хэлж байсан. Иймд би ганц хүүгээ зовоохгүй гэж шийдсэн дээ.

  • Та архи ууж байсан тэр хэцүү үеээ эргээд бодоход хэр санагддаг вэ?

Хүн архийг дурлаж уудаггүй шүү дээ. Хүмүүс архийг буруу гэж бодсон мөртлөө уугаад байдаг. Тэр үед би бага хүүтэйгээ байсан юм. Гэхдээ бага хүү маань бие муутай, эмч нар хүртэл “Ер нь удахгүй шүү” гэж хэлж байсан. Иймд би ганц хүүгээ зовоохгүй гэж шийдсэн дээ.

  • Сүүлийн үед эмэгтэйчүүд их архи ууж байна шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна?

Ялангуяа би залуу хүүхдүүдийг харахаар “Одоо миний насан дээр очихоор яана” гэж боддог.

  • Хүмүүс “Ажлаа бүтээхийн тулд архи уух хэрэгтэй. Хэрэв чи архи уухгүй бол найз нөхдөөсөө хөндийрнө” гэж ярьж байна. Үүнтэй хэр санал нийлж байна?

Наадах чинь хуучин социализмийн үеийн хуучирсан үзэл. Одоо бол тийм биш болсон. Архи уухгүй байх нь чухал. Одоо бол архи уудаг хүнд найдаж, ажил ярих найзалж нөхөрлөх хүн байхгүй болсон шүү дээ. 

  • Ярилцсанд баярлалаа

Б.Оргил



Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.102
    2023/08/28

    Сайхан нагац эгч минь мундаг тэвчээртэй шүү.эгчдээ болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье

    Хариулах
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 66.181.185.112
    2022/07/20

    Миний нэр Ганхуяг утас 99017179

    Хариулах
  • 66.181.185.112
    2022/07/20

    Энэ хүнтэй утсаар яримаар байна

    Хариулах
  • 77.75.244.193
    2022/07/20

    Mundag hvmvvs bna muu aaw eej 2 min odoo uuhaa bolichoosoi gj ih bodhiin

    Хариулах
  • 183.177.97.14
    2022/07/19

    Мундаг байна, сайхан бүхныг хүсье дээ

    Хариулах
    • 83.187.190.185
      2022/07/19

      Mundag

  • 202.126.88.118
    2022/07/19

    Өрийгөө ялж чадсан мундаг хүмүүс байна

    Хариулах
  • 213.87.135.165
    3 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.181.19
    6 цагийн өмнө

    Mundag bnaa, tom huugiinhee 2 ohiniig sain hun bolgooroi, azjargal husey

    Хариулах
  • 66.181.165.189
    13 цагийн өмнө

    Та хоёр минь мундаг шү, Амжилт ерөөе

    Хариулах
  • 66.181.161.3
    13 цагийн өмнө

    ah ehch 2 goo mednee ulger jishee bolson humuus shu odoo yag ter gal golomtoo asaasan gazar amidrah uhaand ni bi bdg surah zuil olontoo humuus shu ah ecgch 2 too sain saihaniig husii da ta 2 mini chadsan shu

    Хариулах
  • 202.9.46.151
    15 цагийн өмнө

    Согтууруулах бүтээгдэхүүний амт үнэрийг авахаар гэдэс доторх нь эвгүйрч бөөлжис огиудас хүрч ууж чадахгүй болгодог эм эсвэл тариа зохион бүтээгээсэй.

    Хариулах
    • 77.204.199.101
      9 цагийн өмнө

      Tiim em bdag

    • 66.181.161.39
      10 цагийн өмнө

      tiim ym bgadch heseg emee uuhgui bhad butsaad buur ilvv uuj bgaashvv oir toirniihon Hun yag ene ah shig uuhgui gd l zorilgo taviad yavhad bolnodoo ternees emeer gardag gj bhguie

  • 119.40.103.3
    16 цагийн өмнө

    Hentiid Batnaran gdg sum baidaggui, kkkk. ene setguulch nar neeree alna shuu

    Хариулах
    • 66.181.185.112
      2022/07/20

      Батноров

  • 103.10.21.233
    17 цагийн өмнө

    Mundag yuma ah egch 2 ervvl enhiin hvsi

    Хариулах
  • 103.229.122.210
    17 цагийн өмнө

    Балай ихээр уувал өвчин биш үү Бага зэрэг уувал жаргал биш үү

    Хариулах
  • 66.181.161.103
    18 цагийн өмнө

    Ухаалаг байна

    Хариулах
  • 103.26.193.4
    19 цагийн өмнө

    Архи уудаг хүнд ажил найдаж хийлгэдэг газар ч байхгүй болсон гэж яг сайн мэдсэн байна. Зөв ухаант хүн байна даа архи уулаа гээд сайхан болчдог юм хаана ч байхгүй оронд нь ус ууж байсан нь дээр.

    Хариулах
  • 66.181.160.71
    19 цагийн өмнө

    Ухаантай мундаг хүмүүс бна сайн сайхныг хүсэе

    Хариулах
  • 202.21.108.163
    20 цагийн өмнө

    Үнэхээр мундаг ах эгч байна

    Хариулах
  • 202.9.40.118
    21 цагийн өмнө

    Баяр хүргэе амжилт хүсье би ч гэсэн архи гэдэг уудаг байлаа найз нөхөд маш ихээр нөлөөлж байдаг уухгүй болхоор муу яаирж байдаг тоохоо больсон зүгээр байдаг тэгээд гарсан шүү амьдрал өөр болдог хүүхэд амар амгалан тайван байдаг болсон

    Хариулах
    • 197.211.53.19
      2022/09/11

      ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.